Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Ёс зүйн форум зохион байгуулна

Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Ил тод Улаанбаатар Академи хамтран Авлигын эсрэг олон улсын өдөр, Нийслэлийн өдрийг угтан Нийслэлийн Төр, захиргааны албан хаагчдын ёс зүйн форумыг аравдугаар сарын 18-ндБлю Скай зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна. Энэхүү арга хэмжээний үеэр оролцогчид ёс зүйн талаар онол, практик хосолсон илтгэл сонсч, харилцан туршлага солилцон, ёс зүйн төвөгтэй асуудал тулгарахад зөв гарц гаргалгааг олох чиглэлээр хэлэлцэн асуулт, хариулт өрнүүлэх юм байна. Ёс зүйн форумыг хоёр шатлалаар зохион байгуулах бөгөөд 11 дүгээр сард Нийслэлийн удирдах ажилтнуудыг хамруулах аж.

Худалдаа, үйлчилгээний газрууд ариун цэврийн өрөөгөө иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулна

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлалын газруудын үйлчилгээний соёлыг сайжруулж, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн ая тухтай орчныг бүрдүүлэхээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар өнөөдөр Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Билэгсайхан, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг, Хот тохижилтын газрын орлогч дарга С.Батбаатар нар мэдээлэл хийлээ. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Билэгсайхан Хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор худалдаа, үйлчилгээний байгууллагууд эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан ариун цэврийн өрөөгөөр чөлөөтэй, үнэ төлбөргүй үйлчлэх талаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны есдүгээр сарын 30-ны өдрийн А/995 дугаар захирамж гарсан. Захирамжийг хэрэгжилтийг хангаснаар үйлчлүүлэгчдийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлж, үйлчилгээний соёлыг дээшлүүлэхийн зэрэгцээ орчны бохирдол, хөрсний бохирдол буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлж, халдварт өвчин дамжин тархах эрсдлийг бууруулж, хүн амын эрүүл мэндэд бодитой хөрөнгө оруулалт болох юм. Хэрэваж ахуйн нэгж байгууллагууд захирамжийг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.17-д зааснаар иргэнийг 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр, харинаж ахуйн нэгжийг 500 нэгж буюу 500 мянган төгрөгөөр торгож, хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт бий. Уг ньхуулийн хүрээнд үйлчилгээний байгууллагууд маань стандартын шаардлага хангасан үйлчилгээ үзүүлэх ёстой ч хэрэгжилт нь муу байна.Үүнийг эрчимжүүлэх үүднээс Засаг даргын захирамж гарлаа хэмээв. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд иргэдэд ариун цэврийн өрөөгөөр үнэ төлбөргүй үйлчлэх тухай захирамжид тусгасан. Улаанбаатар хотын хэмжээнд худалдаа, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр нийт 10150, ахуйн үйлчилгээний чиглэлээр 3600 гаруй аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байна. Энэ захирамжийн хүрээнд эдгээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд нь иргэд, олон нийт, үйлчлүүлэгчдэд ариун цэврийн өрөөгөөр үнэ төлбөргүй үйлчлэх ёстой. Мөн эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангасан ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үйлчлэх нь эрүүл ахуйн тухай хуулиар ч зохицуулагдсан байдаг гэсэн юм. Худалдаа, үйлчилгээний газрууд иргэд, үйлчлүүлэгчдэд ариун цэврийн өрөөгөөр үнэ төлбөргүй үйлчлэхгүй байгаа тохиолдолд та Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дуудлагын70128012утсаар мэдэгдэж, гомдол гаргах боломжтой. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хотын захирагч С.Амарсайхан  АТГ-ын  эзэмшилд байсан талбайг нийтийн эзэмшилд шилжүүлж, ногоон байгууламж болгох шийдвэр гаргалаа

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ Улаанбаатар дэлхийн томоохон хотуудаас сүүл мушгидаг. Дэлхийн жишгээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 16-20 ам метр байдаг бол Монголд 3.2 буюу нэг иргэнд үүнээс зургаа дахин бага талбай ногдож буй юм. Тиймээс нийслэлийн удирдлага Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулахаар төвийн дүүрэг бүрт бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажилд онцгойлон анхаарч буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр АТГ-ын эзэмшилд байсан 0.23 га талбайн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэр гаргалаа. Баянгол дүүргийн IV хорооны нутаг, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хойно байрлах тус газрыг 2012 онд АТГ-т орон сууц барих зориулалтаар таван жилийн хугацаатай эзэмшүүлжээ. Улмаар 2018 онд нийслэлийн Засаг дарга асан С.Батболд газар эзэмших эрхийг 15 жилээр сунгасан байдаг. Баянгол дүүргийн тухайд нийтийн эзэмшлийн талбай багатай, олон нийтэд зориулсан бичил цэцэрлэг цөөнтэй. Тиймээс хотын захирагч С.Амарсайхан тухайн газрыг Улаанбаатар төмөр зам ХНН-ийн эзэмшилд өгч буй юм. Тус байгууллага дээрх газарт ямар нэгэн обьект барихгүй бөгөөд, ногоон байгууламж хэлбэрээр тохижуулж, цэцэрлэгжүүлэх үүрэг хүлээж байгаа юм. Хотын дарга С.Амарсайхан тухайн газарт ажиллах үеэрээ Нийтийн эзэмшлийн талбайгаас танаж, хууль зөрчиж олгосон газруудын эрхийг шат дараатай цуцална. Ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газруудад онцгой хяналт тавьж, судалгаа гаргаж байна. Тиймээс тун удахгүй арга хэмжээ авч эхэлнэ. Цаашид хот төлөвлөлтийг сайжруулж, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэхийн тулд энэ мэт хууль зөрчиж олгосон газрын эрхийг цуцалж, зориулалтын дагуу ашиглахаар нөхцөл бүрдүүлнэ гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАЙРГА АЧСАН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХОТРУУ ОРОХ ХУГАЦААГ 08:00-22:00 ЦАГ БАЙХААР МӨРДҮҮЛЖ АЖИЛЛАНА

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 01- ний А/1034 тоот Авто зам, замын байгууламжид даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай захирамжийн дагуу ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлага , ХУД ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс хамтран 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус захирамжийн хэрэгжилт болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2019 оны A/433-A/820 дугаартай хамтарсан тушаал , захирамжийн биелэлтэд, Өлзийт, Таван толгой, Морингийн давааны авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт тавин ажиллалаа. Энэ өдрийн байдлаар авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор түүхий нүүрс тээвэрлэгдээгүй, тарвага болон хууль бус байгалийн дагалдах баялаг нэвтэрсэн зөрчил дутагдалгүй , товчоодын хяналт шалгалт хэвийн явагдаж байна.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн А/1034 тоот Авто зам, замын байгууламжид даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай захирамжийг хэрэгжүүлж хайрга ачсан машинуудыг оройн цагаар явуулахгүй байхыг анхааруулж, товчоодод гарч буй байцаагч, төрийн байгууллагын ажилтнуудад зөвлөгөө өгч , АТШНТовчоодын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа. Мөн Хан-уул дүүрэг нисэхийн тойргоос биоkомбинат, шувуун фабриk хүртэлх замд хайрга ачсан том тэрэгний ачааг стандартад заасны дагуу хязгаарлаж, хотруу орох тээвэрлэлтийн хугацааг 08:00-22: 00 цаг байхаар мөрдүүлж ажиллана.

"П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг албадан буулгаагүй" гэв

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас өнөөдөр ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай барилгыг буулгаж, шинээр барилгажуулах төслийн шинэ байршлууд, сонгон шалгаруулалтын ажлын явцын талаар болон П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг буулгаж, дахин барилгажуулахтай холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн газар зохион байгуулагч А.Золжаргал Улаанбаатар хотод 3.895 орчим орон сууцны барилга байдаг. Тэдгээрээс насжилт өндөртэй 629 орон сууц ашиглалтын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгахад 234 нь ашиглалтын шаардлага хангахгүй, хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Ийм дүгнэлт гарсан тохиолдолд оршин суугчдаас буулгах талаар санал авч, 80 хувь нь дэмжсэнтохиолдолд буулгаж, шинээр барих төсөл хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар 162 барилгыг буулгаж, шинээр барих шийдвэр гараад байна гэлээ. Дараа нь П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг буулгаж, дахин барилгажуулахтай холбоотой мэдээллийг П.Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн, ач хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбат Байшингийн хувьд 1960-аад оноос 1993 он хүртэл гадна талыг нь шавардсан байсан нь барилгын насжилт, чанарт муугаар нөлөөлсөн. Музей байгуулах зорилгоор анх 1993 онд засвар хийж, 1996 оны есдүгээр сарын 10-нд нээсэн. 1930-аад онд баригдсан модон байшин учраас 1980-аад онд буулгах шийдвэр гарч байсан юм. Одоо ингээд 90 жил болсон байна. Энэ хугацаанд дотоод зохион байгуулалтыг хэд хэдэн удаа өөрчилсөн. Одоо бол үнэхээр ашиглах боломжгүйгээр муудсан учраас шинээр барих санал гаргасан. П.Гэндэн сангийн хоёр давхар модон байшинг сэргээн засварлаж, шинээр баригдах барилгын нэг давхарт байрлуулж, музей хэлбэрээр хадгалах гэж байгаа юм. Энэ шийдвэрийг би бие дааж гаргаагүй, гэр бүлийнхэн болон түүхчидтэй зөвлөлдөж байж гаргасан шийдвэр учраас гадуур яригдаж байгаа шиг албадан буулгасан зүйл огт байхгүй хэмээлээ. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр Газар эзэмшигч байгууллага Гэндэн сангийн зүгээс манай байгууллагад хандан ирүүлсэн архетиктур төлөвлөлтийн даалгаварыг шинэчлэх хүсэлт ирүүлсэн. Энэ дагуу бид газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж, архетиктурын даалгаврыг шинэчлэх асуудлыг шийдвэрлэсэн. Тухайн барилгын хувьд барилгыг буулгах, шинээр барилга барих зөвшөөрлийг бид олгоогүй. Барилгын анхны төрх, хийцийг хадгалж үлдээх, удаан хугацаанд хадгалах хуульд заасан нөхцөлийг хадгалж хийх шаардлагын дагуу түр хугацаанд барилга байгууламжийг буулгаад байна. Байшингийн модыг дугаарлаж хадгална. Гэндэн сангийн зүгээс тус байршилд 22 давхар музей, оффисын зориулалттай барилга барихаар төлөвлөсөн. Шинэ барилга ашиглалтад ороход 1-4 давхарт нь өмнөх төрх хийцээр нь барина. Газар нь П.Гэндэн сангийн эзэмшилд байдаг гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.