Ц.Мөнх-Оргил 7-р сарын 1-ны “өрөө” Ч.Амарболдод төлөв үү ...?

Гадаадад суух нэгэн консулыг томилох томилгоо ингэж олны анхаарлыг татаж байсан удаагүй. ГХ-ийн сайд Ц.Мөнх-Оргилын хийхээр төлөвлөж байгаа гэх томилгоо нь олон нийтийн тэр тусмаа аймшигт 7-р сарын 1-ны хохирогчдын ар гэрийхний уур хилэнг хөдөлгөжээ. Энэ тухайд Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв-ийн тэргүүн Х.Оюунцэцэг, долоодугаар сарын 1-ний хохирогчдын холбооны тэргүүн Ц.Энхбаяр нарын Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр элчин сайд нараас дутахгүй нэгэн хүн яригдсан нь таван хүний амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлсэн Ч.Амарболд байлаа. Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв-ийн тэргүүн Х.Оюунцэцэг Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Ерөнхий сайд асан С.Баярыг Лондонд элчин сайдаар, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Р.Болдыг Туркт элчин сайдаар явуулсан. Харин одоо БНХАУ-ын Эрээн хотод консулаар өнөө маргаашгүй томилж явуулах гэж байгаа баттай мэдээлэл авлаа. Түүнийг томилох зөвшөөрөл хүссэн албан бичиг надад байна. Энэ асуудлыг Ерөнхийлөгч анхааралдаа авч Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд Ч.Амарболдын томилгоог -зогсоох ёстой гэдгийг мэдэгдсэн. 7-р сарын 1-ны хэргээр томчуудаас ганцхан хүн ял эдэлсэн нь Ч.Амарболд юм. Үүний цаана тухайн үед Хууль зүйн сайд байсан Ц.Мөнх-Оргил сугарч үлдсэн. Өдгөө хэрэг даасан хүндээ консулын албан тушаалаар өрөө төлж байна гэх хардлагыг үүсгэжээ. Ц.Мөнх-Оргилын энэ томилгоо МАН дотор ч хэл ам үүсгэжээ. Уг нь ДБҮААГ-ын дарга, хятад хэлтэй хэмээн мисс Ё.Нямжавыг тавихаар яригдаж байсан. Word.mn

53 настай эр БЗХӨ-төйгөө мэдсээр байж зургаан настай охинд халдаажээ

Дорноговь аймагт жигшмээр хэрэг гарчээ. 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорноговь аймгийн Айраг сумын 3 дугаар багт оршин суух Цартуул овогт С.Б нь зургаан настай хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан давтан үйлдлээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, мөн бэлгийн замын халдварт Тэмбүү өвчтэй гэдгээ мэдсээр байж халдаасан гэмт хэрэгт холбогджээ. Насанд хүрээгүй хохирогч нь ... зун их халуун болчихсон, намайг хашаандаа тоглож байхад нэг өдөр манай хажуу хашааны Бүрнээ ах намайг хүрээд ир гэхээр нь би гүйгээд очсон чинь намайг дагуулаад хашаандаа ороод амбаарынхаа тэнд байдаг төмрүүдийн дэргэд миний өмдийг бандаашийг өвдөг хүртэл тайлаад өөрийнхөө өмдийг доош нь шувтлаад үстэй боожгойгоо гаргаж ирээд миний бөгс рүү хүргээд байсан тэгээд боожгойноос нь цагаан юм гараад байсан. Тэгсэнээ ээждээ ахыгаа битгий хэлээрэй гээд иштэй чихэр өгсөн. Би энэ талаар ээжид хэлээгүй. Намайг олон удаа хашаандаа оруулж яг тэгдэг байсан тэгээд надад 2000 төгрөг өгөхөөр нь иштэй чихэр Али баба авч идсэн... гэжээ. Хохирогчийн ээж нь ...гэнэтхэн охин турж эцээд бэлэг эрхтэн бөгснийх нь хавьд улаан өнгөтэй шүүсэрхэг юм туураад тэр нь их загатнаж зовиуртай байгаад байсан тэгэхээр нь хүнээс зөвлөгөө аваад содатой усаар угааж, тос түрхэж арай гайгүй болохоор нь охиноо сургуульд нь явуулсан. Гэтэл улам их туурахад нь аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэхэд мөөгөнцөр байж магадгүй гээд баахан эм тариа бичиж өгсөн ч намдаагүй бүр ихэссэн. Ингээд нарийн шинжилгээ үзүүлэхэд тэмбүү өвчин туссан байна гэсэн. Охиноосоо юу болсон талаар эмнэлэг дээр асууж тодруулахад манай айлын Бүрнээ гэдэг эхнэр хүүхэдгүй хачин юм охиныг минь дагуулж хашаандаа оруулаад амбаарынхаа тэнд өмдийг нь шувталж өөрийн бэлэг эрхтнийг миний охины бэлэг эрхтэнтэй нийлүүлж заваарсан гэж хэлсэн... гэжээ. Айраг сумын Эрүүл мэндийн төвийн их эмч нь ... С.Б нь Айраг сумын 3-р багийн иргэн. Тухайн үед цээж өвдөөд хөдөлж болохгүй байна гэсэн зовиуртай байсан. Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт үзлэг шинжилгээ хийлгэхэд тэмбүү өвчтэй байсан тул хэвтэх явцад нь тэмбүүгийн эмчилгээ давхар хийлгэсэн... гэжээ. Word.mn

Лий Жон Ёлыг У.Ундрам, Д.Уламбаяр нартай байгуулсан “Содконсалинг партнерс” компаниараа 763 сая төгрөг завшсан гэжээ

Төмөр замын хэргийн томоохон тоглогч БНСУ-ын иргэн Лий Жон Ёл юм. Энэ хэрэгт холбогдогсод дотроос гарцхан тэр л цагдан хоригдож байна. Тэрээр Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажлын ерөнхий туслан гүйцэтгэгч гэх Ти И Си Эм-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Мөн хамгийн их бужигнуулсан нөхрийн нэг гэгддэг. Лий Жон Ёл нь далан газар шорооны ажилд МТЗ ТӨХК-д 107.3 тэрбумын ажил гүйцэтгэснээр тайлан гаргаж санхүүжилт авсан ч монгол туслан гүйцэтгэгчид комданиудад 89.8 тэрбум төгрөгийг тарааж өгсөн гэнэ. Зөрүү нь 17.4 тэрбум төгрөг. Мөн төмөр замын зураг төслийг боловсруулах ажлыг 100 хувь гүйцэтгэсэн мэтээр тайлагнаж МТЗ ТӨХК-иас нийт 8.7 тэрбум төгрөг авсан байсан. Гэхдээ төмөр замын ажилд орохоосоо өмнө нутаг нэгт Гу Дун Хёнтой хамтран БНСУ-ын хуулийн этгээд болох Соён инженеринг компанитай 2.3 сая долларын өртөгтэй Ухаа худгаас Гашуун сухайт хүртэлх 217 км замын Үндсэн зураг төслийн дүгнэлт, урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ, дэлгэрэнгүй зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулчихсан байсан аж. Ингээд энэ компанидаа 3.8 тэрбумыг зураг төслийн мөнгө хэмээн шилжүүлсэн гэнэ. Үүнээс гадна Монгол Улсад үүсгэн байгуулагдсан ч зураг төслийн ажил гүйцэтгэх эрхгүй хуулийн этгээд болох Соён инженеринг Монголиа - тай 2.6 сая долларын өртөгтэй Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил гүйцэтгэх тухай гэрээг байгуулж, гэрээний санхүүжилтэд нийт 18 удаагийн гүйлгээгээр 1.4 сая доллар буюу 2.9 тэрбум төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Бас л нутаг нэгтэн болох Пак Жи Хён-тай бүлэглэн Өмнө хан богд говь компанийг үүсгэн байгуулсан байжээ. Улмаар төмөр замын төслийн ажлыг гүйцэтгэх явцад Өмнөговь аймгийн Ханбогд сумаас ашигласан Түгээмэл тархацтай ашигт малтмал-ын төлбөр төлөх нэрээр Өмнө хан богд говь-ийн дансанд 691.3 сая төгрөг хийсэн нь илэрчээ. Үүнээс гадна солонгос иргэн Мөн Ким Чан Хуанаар зуучлуулан У.Ундрам, Д.Уламбаяр нартай хамтран Содконсалинг партнерс ХХК-ийг үүсгэн байгуулан, улмаар 2013 оны 12-р сарын 24-ний өдөр Эс Си Ти И Си Эм ХХК-тай Цаг үеийн улс төр, эдийн засгийн байдлын тухай хэвлэлийн тойм бэлтгэн өгөх чиглэлээр үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулан олгосон санхүүжилтээсээ сар бүр 6 сая төгрөгийг 2014 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл нийт 72 сая төгрөгийг буцаан авч нийт 763.372.560 төгрөгийн буюу онц их хэмжээний мөнгийг завшсан хэрэгт яллагдсан байна. word.mn

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга асан цахим халдлагад зургаа алдаж эхнэр нь нэг сая төгрөг төлж “аргалжээ”

Манайд цахим халдлага, цахим орчны гэмт хэрэг улам бүр өссөөр байна. Иргэдийн котпьютер цахим орчны мэдлэг мэдээлэл өссөнтэй холбоотойгоор залуучууд гадаадаас бусдын комьютерд нэвтрэдэг янз бүрийн программуудыг оруулж ирэн хууль бус үйлдэлдээ ашиглах болжээ. Компьютер цахим орчныг сонирхогч тэдгээр хүмүүсийн ур чадвар нь улам өсөж байгаа бол жирийн цахим хэрэглэгчдийн мэдлэг нь энгийн хэрэглээний түвшинд байгаа тул амархан мэдээллээ алддаг. Цахим халдагчид эцэг эхчүүдэд зориулсан хүүхдийнхээ интернэт орчинд юу үзэж хэнтэй харьцаж байгааг хянах зориулалттай программыг ашиглаад л бусдын нууцад нэвтэрдэг болжээ. Эпишинсиконсалтинг сервис компанид менежер ажилтай гэх Шуудай овогт Ш.Батмөнх нь бусдын компьютерийг зайнаас удирдах ... программыг шинэчилэн программчилж нийт зургаан комьютерд халдан нэвтрэх нууц үгийг нь олж авчээ. Улмаар Silver Ariunbileg, Заяа Заяц гэх хаягнаас фэйсбүүк мессенжерээр дарамтлан 1.2 сая төгрөг, 1845 доллартай тэнцэх хэмжээний гурван бүхэл биткойн /bitcoin/ буюу электрон төгрөг шилжүүлэн өгөхийг шаардаж бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн хэрэгт яллагдсан. Түүнтэй өмнө нь хамт ажиллаж байсан А.Мөнх-Эрдэнэ болон Г.Нацагдорж нарын залуус нэгдсэн байна. Тэд айлгах дарамтлах, мөнгө шилжүүлэн авах ажиллагаанд нь хамтран оролцсон нь тогтоогджээ. Тэдний хохирогчид нь ....дүүргийн ИТХ-ийн даргаар ажиллаж байсан АН-ын гишүүн, Шилмэл загвар-ын загвар өмсөгч зэрэг иргэд байжээ. Тэднээс зөвхөн ИТХ-ын даргын эхнэр л нэг сая төгрөг өгсөн гэнэ. Бусад нь дарамтанд орсон ч нэхсэн мөнгийг нь өгч чадаагүй аж. Мөн зургийг нь цацах вий гэхээс маш их айж эмээж явжээ. ИТХ-ын дарга Д.Д-г сүрдүүлсэн нь өнгөрсөн намрын орон нутгийн сонгуультай давхацсан байна. Дарга фэйсбүүкд нэвтрэх эрхээ хэрхэн алдсан нь сонин. 2016 оны 6-р сарын эхээр Хурлын ажлын албаны даргаар ажилладаг Бадрах нь Даргаа таны талаар мэдээлэл гарсан байна гэсэн мессеж ирүүлж нэг нэг линк явуулжээ. Линк рүү нь дарж үзэхэд фэйсбүүк сайтын нэвтрэх хэсэгтэй ижилхэн цонх гарч ирсэнд энэ линк чинь хоосон байна, яаж үздэг юм гэж мессэжээр асуужээ. Ажлын албаны дарга нь фэйсбүүкийнхээ нэвтрэх нэр, нууц дугаарыг хийгээд орж үздэг гэжээ. Ингээд нууц үгээ оруулахад ямар нэгэн мэдээлэл гарч ирээгүй аж. Үүний дараанаас гар утас болон компьютерээр фэйсбүүк рүүгээ орох гэхэд нууц дугаар буруу байна гээд хариу гарч эхэлжээ. Удалгүй гар утсанд нь мэдээллээ худалдаж авахыг хүсвэл kadarkhuyag@gmail.соm цахим хаягтай холбогдоно уу гэсэн мессеж иржээ. Араас нь мэдээллийг чинь эхнэрт чинь зарлана гэсэн сүрдүүлгийн мессэж ахин ирсэн гэнэ. Ийнхүү дарга цахим халдагчдын атганд оржээ. Тэд фэйсбүүк хаяг руу нь линк явуулж нэвтрэх нэр, нууц дугаарыг мэдэж аваад түүгээрээ дамжуулан хувийн мэдээллийг олж авсан байжээ. Гайхалтай нь хортой линкийг хурлын ажлын албаны дарга нь явуулсан агаад түүндээ итгээд л орчихсон гэнэ. Хэдийгээр ноцтой зүйл байхгүй ч өөрийх нь эсрэг ашиглахдах вий хэмээн айжээ. Гэхдээ л сая төгрөг хүрэхээр үнэтэй зурагнууд байжээ. УИХ-ын сонгуулийн дараахан цахим халдагчид алга болжээ. Хурлын дарга фэйсбүүк хаягаа алдсан тухайгаа цагдаад мэдэгдсэн гэнэ. Харин намар нь орон нутгийн сонгууль дөхөхөд цахим халдагчид ахин гарч иржээ. Тэд энэ удаад хурлын даргын эхнэрийг дарамталж эхэлжээ. Орон нутгийн сонгуульд ахин нэр дэвшиж байгааг нь мэдэж байсан аж. Халдагчид Hongorzul Ariunbileg, Silver Ariunbileg нэртэй фэйсбүүк хаягнаас эхнэр лүү нь зураг явуулаад ихийг мэдмээр байвал холбоо бариарай гэж бичсэн байсан. Эхнэр нь мессенжерээр холбогдож халдагчидтай ярьжээ. Тэрээр нөхөр нь сонгуульд нэр дэвшсэн үед нь сөрөг мэдээлэл гарвал унаж магадгүй гэж айгаад нэхсэн мөнгийг нь Хаанбанк-аар шилжүүлжээ. Шилжүүлэхдээ хүлээн авагч Нацагдорж гэдэг хүн болохыг мэдэж авсан байна. Ингээд л халдагчид баригджээ. Мөрдөн байцаалтын үед халдагчид хурлын даргын эхнэрийг өөрөө мэдээллийг нь худалдаж авах санал гаргасан гэж мэдүүлсэн гэнэ. Харин даргын эхнэр үгүйсгэж дарамтанд ороод арга буюу өгсөн гээд шилжүүлсэн мөнгөө нэхжээ. Дараагийн удаад Шилмэл загвар-ын загвар өмсөгчийг сүрдүүлсэн тухай хүргэнэ. НУУЦ.мн

“Оюутолгой”-н гадаад мэргэжилтэн бие нь муудаад хэвтсэн монгол ажилтны зургийг сэм аваад...

Ажлын цагаар ажлын байранд хэвтэх нь зөрчилд тооцогдох нь мэдээж. Гэхдээ ажлаас зугтан амарч хэвтэж байна уу эсвэл бие нь муудсан уу гэдгийг эхлээд тодруулах ёстой. Энэ нь хөдөлмөрийн харилцааны дагуу хийгдэх ёстой ажиллагаа төдийгүй хүн ёсны хувьд ингэж хандах учиртай. Харин сэмхэн хараад зургийг нь аваад дараа нь ажил дээр унтсан хэмээн ажлаас халуулах нь ёсзүйн хувьд муухай үйлдэл юм. Иймэрхүү явдал гадныханд их ашигтай монголчуудад бага ашигтай болоод байгаа Оюутолгой дээр гарчээ. 2012 оноос хойш тус компанид хүнд машин механизмын дугуй засварчнаар ажилласан монгол ажилтан ханиад хүрээд бие нь тавгүй байсан ч ажилдаа гарчээ. Амралтын өдрүүдээр халуун тариа хийлгэн эмчилсэн боловч дээрдсэнгүй. Ажилдаа ахин гарахад нь бие ньмаш ихээр өвдөж хөдлөх тусам хатгаж өвдөөд болсонгүйд засварын ахлахаас унаа гуйн Оюутолгой компаний гэрээт Интернэйшнл сос Монголиа эмнэлэгд үзүүлжээ. Эмч үзээд ихээр ханиалгаснаас болж цээж хөндүүр, хоолой улайлттай байна гээд эмч бичиж өгчээ. Эмийг уусан ч бие ньулам өвдөж гэнэ. Улмаар тэсэхээ байгаад машинд жаахан сууя гэж бусаддаа хэлжээ. Машинд суусан хойно эмний үйлчлэлд цохигдон түр зуур дуг хийсэн гэнэ. Тэрээр ердөө 85 минут л хэвтсэн аж. Харин энэ үед гадаад мэргэжилтэн Mark Mepham олж хараад сэрээлгүйгээр сэмхэн зургийг минь аваад явсан байжээ. Удалгүй албаныхан ирж ажлын байран дээр унтсан гэх хэргийг илрүүлсэн байна. Ийнхүү монгол засварчин ажлаасаа халагджээ. Харин нууцаар зураг авдаг гадаад мэргэжилтний хувьд монголчууд нь өвдөх ч эрхгүй хүмүүс аж. Машиндаа хөдөлгөөнгүй хэвтэж байгаа монгол хүнийг хараад бие нь муудсан байж болох тухай бодол толгойд нь огт орж ирээгүйд гайхах юм алга. Ядахдаа татаж сэрээгээд бие нь өвдсөн эсэх, яагаад хэвтэж байгааг нь асууж болох л байсан. Хэрвээ гадаад мэргэжилтэн ингээд хэвтэж байсан бол бөөн сүр болох байсан биз. Ийнхүү Оюутолгой-н монгол ажилтнууд өвдөх ч ёсгүй ядрах ч эрхгүй ажлын эрэг шураг болжээ. Гадныханд улам бүр илүү ашигтай болоод байгаа энэ ордод гадаад мэргэжилтнүүд нь дархан эрх эдэлж байна. Монголчууд байнгын хараа хяналт шахалт дарамт, халагдах айдас дор ажилладаг. Гарч байгаа ашгийг нь хуваахад ч гадныханд илүү оногддогийн нэгэн адил ажиллах нөхцөл нь хүртэл гадаадыханд илүү эрх ямба олгогддог байна. Эх сурвалж: НУУЦ.мн

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.