“Шавь” цогцолборын “сайн” багш нар хуурамч багшлах эрхийн үнэмлэх хийж өгсөн хүнээ зааж өгөөгүй гэнэ

Хүний мөс муудсан энэ цагт хүнээрээ үлдсэн хүмүүс бас байдаг л юм байна. Тэр тусмаа та бидний үр хүүхдүүдэд эрдэм ном заах багш нар байгаа нь юутай сайн хэрэг билээ. Хэргээс мултрахын тулд хэнийг ч хамаагүй барьж өгдөг нь одоо цагийн ёс болсон. Тэгвэл олонд алдартай Шавь цогцолборсургаалийн хоёр багш болон номын санч нар багшлах эрхийн хуурамч үнэмлэх хийж өгдөг хүнээ зааж өгөхгүйбайсаар өөрсдөө шүүх цагдаагийн хаалга татжээ. Энэ хэрэгт биеийн тамирын багш Э.Ц, бага ангийн багш Т.З болон номын санч Ц.У нар холбогджээ. Номын санч нь бага ангийн багшдаа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд шалгалт өгөөгүйг мэдсээр байж хуурамч багшлах эрхийн үнэмлэхтэй болоход нь зааж зөвлөж, бусдаас авч өгч хамжсан, мөн өөрийн охиндоо хуурамч үнэмлэх захиалж 120 мянган төгрөг өгсөн, биеийн тамирын багш нь бага ангийн багшдаа бас хуурамч үнэмлэхтэй болоход нь тусалж, ятгаж гэмт хэрэгт хатгагчаар оролцсон, ашиглахад нь зааж, зөвлөсөн төдийгүй бүр үнэмлэхийг нь авчирч өгч тусалсан хэмээн буруутгагджээ. Ийнхүү бага ангийн багшаа үнэмлэхтэй болгох гээд баларсан аж. Цогцолборын багш нарын мэдүүлснээр номын санч нь үнэмлэх барьчихаад энэ та нарыхтай адилхан байна уу гээд асууж лавлаж явсан гэнэ. Мөн манай сургууль дээр нэг залуу ирээд багшлах эрхийн үнэмлэх хэрэгтэй хүн байна уу гээд байна гэж ярьсан болж таарчээ. Багшлах эрхийн үнэмлэхийг БСШУ-ны сайдын баталсан Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам-ын дагуу Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд шалгалт өгж байж авдаг гэнэ. Гайхалтай нь институтынхан Шавь цогцолборын хэрэг дээр буруутнуудтай нь эвлэрсэн гэнэ. Итститутын төлөөллийн хэлснээр ...Манай байгууллага нь үндэсний хэмжээний мэргэжил дээшлүүлэх, багшлах эрх олгодог. Тодорхой шалгуур хангаж шалгалтанд тэнцсэн иргэнд дунд сургууль, цэцэрлэгт багшлах эрхийг баталгаажуулсан үнэмлэхийг олгодог. Манай байгууллагын нэрийг ашиглаад хуурамч баримт бичиг хийсэн гэдгийг мэдээд энэ байдлыг таслан зогсоох үүднээс хуулийн байгууллагад хандсан. З-гийн хувьд уг үнэмлэхийг хуурамч гэдгийг мэдээгүй байсан тул тэднийг буруутгахгэхгүй. Хамгийн гол нь энэ хийж өгсөн цаад хүнээ зааж өгөхийг шаардсан ч олж өгөөгүй тул цагдаагийн байгууллагад хандсан...Манай байгууллагын хувьд шүүгдэгч нарыг буруутгахгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснээр институт болон багш нар найзан дундаа эвлэрчээ. Хэрвээ тэрхүү хуурамч үнэмлэх хийж өгсөн залуу энэ нийтлэлийг уншиж байгаа Шавь цогцолборын багш нарт очиж баярлалаа гэж хэлээрэй... Эх сурвалж : Нууц.мн

“Нарантуул” захад гал гарахад харуулууд нь постоо орхиод хөзөр тоглож байжээ

Өнгөрсөн оны шуугиант хэргийн нэг нь Нарантуул захад гарсан гал түймэр юм. Энэ явдал 2016 оны 3-р сарын 2-3нд шилжих шөнө гарсан. Галын уршгаар 300 гаруй лангуу эзэмшидэг 101 хохирогч эд бараагаа шатаалгаж хохирсон. Захын эзэн Ш.Сайхансамбуу тухайн үед захиалгат хорлон сүйтгэх ажиллагаа, би эзнийг нь мэдэж байгаа гэх зэргээр ярьж байсан. Гэсэн ч эзэд нь захын боссын яриад байгаа гадны захиалгат ажиллагаа бус биш харин өөрийх нь ажилтнууд буруутай болж таарчээ. Энэ хэрэгт Нарантуул трейд-ийн ашиглалтын албаны дарга Ш. Амгаланбаатар, Нарантуул трейд-ийн цахилгааны инженер Б.Отгобаяр, Нарантуул трейд-ийн харуулын ээлжийн Ж.Пүрэв-Очир болон тухайн өдөр гарч байсан Ч.Энхбаяр, С. Ганбат. Д.Цогтбаатар нарын харуулууд холбогджээ. Ашиглалтын албаны дарга, цахилгааныинженер нарыг галын аюулгүй байдал хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас цахилгаанчин, цахилгааны инженерүүд нь цахилгаан дамжуулах утаснуудыг хооронд нь холбож галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бөс бараа зардаг хэсгийн баруун талын саравчны гэрэлтүүлгийн цахилгааны утсанд богино холболт үүсч улмаар гал гарсан гэж буруутгасан. Шинжээчийн дүгнэлтээр захад цахилгаан холболтын маш их зөрчилтэй байсан нь илэрчээ. Баруун саравчны гэрэлтүүлгүүд дандаа том том улайсах лампнууд хийсэн байсан гэнэ. Энэ шугмаас хэрэглэгчид дуртай утсаа татаж аваад лампнуудаа залгасан аж. Захад 250 волътын гэрэл маш олныг хийсэн агаад оройноос өглөө хүртэл залгаад үүрээр салгадаг. Уг нь цахилгааны инженер нь баруун саравчны гэрэлтүүлгийн тэжээлийн хуучин утас нь ачаалал даахгүй, муудчихсан гэж ашиглалтын албаны даргадаа хэлж байжээ. Түрээслэгчид ч хүртэл цахилгааны талаар гомдол мэдээлэл олонтоо гаргасан ч тоолгүй явсаар иржээ. Нэг түрээслэгч ...Манай лангууны дээд талаар буюу саравчны доогуур цахилгааны утас буюу гэрэлтүүлэг байдаг 2015 оны 11-р сард манай лангууны дээгүүр явсан цахилгааны утас гэмтэж лангуун дээр галтай утас унаад байхаар нь захын захиргаан дээр очоод хэлсэн. Мөн манай лангуу байрладаг хэсгийг хариуцсан зохион байгуулагч Тэрбишид энэ талаар хэлж цахилгааны гэмтлийг янзлуулж байсан. Мөн 2016 оны 2 сарын 29-ний өдөр лангуун дээрээ байхад цахилгааны утсанд гэмтэл гарч манай хажуу талын лангуу болох 121-122 дугаар лангууны дээрээс галтай утас унаад байсан. Гал гарахаас өмнө цахилгааны гэмтэл удаа дараа гарч байсан.. гэжээ. Өөр нэгэн түрээслэгч 2016 оны 3-р сарын 2-ны өдөр өглөө 10:00 цагийн үед лангуун дээрээ байхад цахилгаанчин ирээд Гантөмөр, Золбоо нарын лангууны дээш гарч утас барьж үзээд энэ утас их халж байна, явцгүй болжээгэж хэлж байсан...гэж мэдүүлсэн байна. Уг утсыг солихоор СИП кабелын 70 метр утас худалдаж авсан ч муудсан утсыг солих тал дэээр албан тушаалтнууд нь бие биендээ найдаад өнгөрчээ. Харин харуулуудын тухайд гал гардаг шөнө тэд хариуцсан пост дээрээ бус харин цуглаад хөзөр тоглож байсан нь илэрчээ. Энэ тухайд шүүгдэгч нэгэн харуул нь ...2016 оны 3-р сарын 2-ны өдрөөс 3 дугаар сарын 03-нд шилжих шөнө нийт 12 харуул хамгаалагч үүрэг гүйцэтгэж хоносон. Хариуцлагатай жижүүр нь Гэрэлхүү, ахлахаар нь Ж.Пүрэв-Очир, 1 дүгээр постны харуул Б.Түмэнжаргал, 2 дугаар постны харуул Ц.Батхуяг, 3 дугаар постны харуул С.Ганбат, 4 дүгээр постны харуул С.Гантулга, 5 дугаар постны харуул Ж.Батбаяр, 6 дугаар постны харуул Ч.Энхбаяр, 7 дугаар постны харуул Д.Цогтбаатар, 8 дугаар постны харуул Д.Пүрэвсүрэн, 9 дүгээр постны харуул З.Пүрэвдаш, 10 дугаар постны харуул Г.Энхболд, 11 дүгээр постны харуул Б.Наранхүү нар ажилласан...Ц.Батхуяг нь харуулын цэгээ орхиж 6 дугаар пост дээр очин хөзөр тоглосон гэдгийг би 3 дугаар постны харуул Ганбатаас мэдсэн. Баруун салхивчинд гал гарах үед 6 дугаар постны байранд харуул Батхуяг, 7 дугаар постны харуул Цогтбаатар, 6 дугаар постны харуул Энхбаяр нар хөзөр тоглосон байсан. Намайг 6 дугаар постонд очиход Шинэбаяр, Болдбаатар, Энхбаяр, Батхуяг нар байсан. Тэгээд 2 дугаар постны харуул Ц.Батхуяг, 6 дугаар постны харуул Ч.Энхбаяр, зохион байгуулагч Болдбаатар, Шинэбаяр бид тав нийлээд 6 дугаар пост дотор хөзөр тоглоод байж байтал 03 цаг 26 минут болж байсан. Би гэрчийн мэдүүлэгтээ 01 цагаас 02 цаг хүртэл тоглосон гэж худлаа хэлсэн. Учир нь биднийг гэрчээр мэдүүлэг өгч байхад 2 дугаар постны харуул Ц.Батхуяг байцаалтаас гарч ирчихээд бидэнд 01-02 цаг хүртэл тоглосон гээд хэлчихсэн шүү, та нар ч бас тэгэж хэлээрэй гэж ятгасан юм... гэжээ. Гал гардаг шөнө ээлжийн ахлах нь постоо эргэхийн оронд сонин уншиж байгаад унтчихсан байжээ. Харуулууд 1000 төгрөгний бооцоотой таван гар мушиг тоглосон гэнэ. Ийнхүү гал нь Нарантуул трейд компаний хайхрамжгүй ажиллагаа, ажилтнуудын хариуцлагагүй явдлаас болж гарсан байна. Харин мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд захын удирдлага гадны захиалгаар гал тавьсан хэмээн зүтгэсээр байжээ. Захын төлөөлөл нь шүүх хуралд ... тухайн шөнө гарч ажиллаж байсан хариуцлагатай жижүүр, харуулын ээлжийн дарга нар үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас галын аюул гарч маш их хэмжээний хохирол компанид болон наймаачдад учирсан...объектын харуул нь ажлын байрандаа байгаагүй, өөр газарт очиж хөзөр тоглож байсан, энэ нь хэн нэгэн хүн зохион байгуулалттайгаар харуулуудыг ажлын байрнаас нь хөндийрүүлж холдуулснаар гал гарсан гэж үзэж байна. Энэ хэрэгт Батсайхан болон түүнтэй холбоотой хүмүүсийг сэжиглэж байна... гэжээ. Эх сурвалж : НУУЦ.мн

Замын-Үүдэд “ахлах байцаагчийн ачаа” гэхэд шалгалгүй нэвтрүүлсэн гаалийн ажилтны хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Гэхдээ энэ хэргээс болж улсад 18,9 сая төгрөгийн хохирол учирсан. Тоглоом хуурай сүү гэх нэрийн дор 1425 ширхэг гар утас, дагалдах хэрэгслийн хамт орж ирэхэд эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч ажилтай Э. Жамъянсүрэн нь гаалийн улсын ахлах байцаагч Г.Б-гийн ачаа байгаа юм гэсний дагуу хяналт шалгалтыг зохих журмын дагуу хийхгүйгээр 100 гаруйхан мянган төгрөгний татвар ногдуулан хилээр нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон. Болсон явдлын тухай тэрээр ...тухайн машин мэргэжлийн хяналтаар шалгуулаад орж ирсэн. Мэргэжлийн хяналтаар ороход цэнхэр хуудас өгдөг уг хуудас болон бүртгэлд зөрчил байгаагүй учраас зохих журмын дагуу татвар төлүүлсэн. Жолоочоос нь ямар бараа байгаа талаар асуухад хүүхдийн тоглоом ачиж яваа гэж хэлсэн, цаасан хайрцагтайг цоолж үзэхэд хүүхдийн тоглоом байсан машины ард байсан цаасан хайрцагтай ачааг цоолж үзэхэд мөн л хүүхдийн тоглоом байсан, ачааны голд ямар зүйл байгаа талаар асуухад хуурай сүү байгаа гэхээр нь ямар хэмжээтэй байгаа юм гэхэд жоохон, танай ахлах захисан юм гэсэн, зохих татвараа төлөөд ирэхээр нь хувийн тэмдгээ дараад явуулсан гэжээ. Харин ахлах байцаагчийн ачааг ачиж явсан Б.Молоржаргал нь ...Эрээн хот руу 5..-3.. УНӨ улсын дугаартай УАЗ маркийн автомашин жолоодон гарч Баганаа гэх өвөрмонголтой минзy авто зогсоол дээр таарч 11 ширхэг ногоон өнгийн шуудайнд хийсэн цаасан хайрцагтай зүйлүүдийг хоёр мянган юанаар ачихаар тохирсон. Шалган нэвтрүүлэх боомтоор орохдоо гаалийн бүрдүүлэлт хийгээгүй татварын хуудсанд тоглоом бэлэн хувцас, хуурай сүү гэж мэдүүлээд 100 мянган төгрөг төлсөн. Хяналт шалгалтын байцаагч нь Жамъянсүрэн байсан бөгөөд ачаа барааг чинь үзнэ голыг нь задал гэхээр нь голд нь 10 шуудай хуурай сүү байгаа...би Болортуяа ахлахын нэр дээр явдаг гэхэд байцаагч наана ил байгаа ачаануудыг тойрч үзээд татвараа тушаагаад яв гэж хэлсэн гэжээ. Энэ хэргээс болж гаалийн ахлах байцаагч нь байцаагдаж хэлмэгдэх шахжээ. Тэрээр ...уг жолоочтой ямар ч харилцаа холбоо байхгүй, нэр барих явдал олон гардаг, ер нь бол гаалийн байцаагч нар ахлах байцаагчийн нэр барих асуудал зөндөө байдаг. Жамъянсүрэнгээс наана чинь юу болоод байгаа юм бэ гэхэд баахан утас ороод ирлээ, хуурай сүү гэж таны нэрийг барьж орж ирсэн гэхэд нь чи яагаад тухайн үед утасдаж асуугаагүй юм бэ гэхэд юу ч хэлээгүй, тэгж л мэдсэн гэжээ. Хэргийн тухайд улсын яллагч ...Э.Жамъянсүрэн нь шан харамж аваагүй ч гэсэн Б.Молоржаргал нь гаалийн улсын ахлах байцаагч Г.Б-гийн ачаа байгаа юм гэж хэлэнгүүт хийх ёстой үйлдэл буюу хяналт шалгалтаа шууд зогсоож байгаа нь хувийн ашиг сонирхол, ашиг хонжоо мөн. Яагаад гэвэл тэр хүний юмыг гаргаснаар авлагатай үлдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэр хүнээс дараа юм гуйх ч байдаг юм уу... хийх ёстой зүйлээ бүрэн хийгээгүй гэжээ. Энэ хэрэг өнгөрсөн 5-р сард гарч улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан ч зургаан сар өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэнэ. WORD.mn

Чононд хонь хадгалуулав

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан дээр М.Оюунчимэг гишүүн Төрийн өмчит компаниудыг ашиггүй ажилуулаад үнэгүйдүүлж хувьчилдаг тухай цухуйлгана лээ. Уг нь ч үнэн л дээ. Үнэгүйдүүлж авах цаашаа сохор зоос ч төлөхгүй аваад төсвөөс санхүүжилт хийлгэж болдогийг мэдэх үү, гэж асуумаар санагдлаа. Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нэр цохож байгаад хэлээд авна лээ. Энэ бол БХТН, ТСТ. Хуучин ДОСААФ, Буудлагын төв клуб гэхээр та бүхэн мэднэ. Үүрэг болгоод байгаа ТӨХ-ны бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор харин наад жижигхэн аргачлалыг чинь хийгээд байгаа хүмүүсийн нэг. БХТН-ийг өөрийн болгосон ТББ-ын дарга Д.Дашзэвэгийн хадам дүү нь. Энэ хүн ТӨХ-той ТСТ-ийг булаацалдаж маргаан дэгдээгээд байгаа энэ эгзэгтэй үед хадам дүү Ц.Ням-Осор нь ТӨХ-ны даргаар очдог нь цэвэр тохиолдол гэж үзэх боломжгүй. Эрх ашгийн зөрчилтэй ийм хүнд үүрэг даалгавар өгөөд байгаа нь чононд хонь хадгалуулахтай ижил сонсогдож байна. Бас Хууль зүйн байнгын хорооны дарга ямар арга замаар УБХТН-ийн өмч хөрөнгө ТББ-д очсоныг нь мэдэхгүй байгаа ш дээ гэж байна. Мэдэхгүй байгаа бол шалгаад үз л дээ. Надад ч бас нэлээдгүй баримт байгаагаа энэ дашрамд дуулгая. Нэгдүгээрт. Төр УБХТН-ийн өмчийг ТББ-д шилжүүлж өгсөн тухай нэг ч баримт, шийдвэр та нар олохгүй. Яагаад гэвэл нэг ч удаа ийм шийдвэр гарч байгаагүй юм билээ. Харин ТӨХ-ны Төрийн өмчийн үзлэг тооллогын 1994 оны тайланг шалгаад үзээрэй. Хавсралтын 10 дугаарт УБХТН-ийн нэр тодоос тод дурайж байгаа. Өөрөөр хэлбэл одоог хүртэл төр өмчийнхөө бүртгэлээс хасаагүй гэсэн үг. Хоёрдугаарт: Яагаад ТББ эзэмшээд байна вэ, ТББ ч гэж Д.Дашзэвэг гэдэг хүн эзэмшээд байна вэ. Технологи нь хэтэрхий энгийн. Та нар хэтэрхий мундаг болохоор тийм жижиг зүйлийг олж харахгүй байж магадгүй. Учир нь УБХТН-ийн төв зөвлөл гэдэг тамга хэрэглэдэг байсныг У үсгийг нь хасаад БХТН-ийн төв зөвлөл гэдэг шинэ тамгатай болгочихсон. Тэр нь одоо энэ БХТН-ийн төв зөвлөл гэдэг ТББ-ын тамга. Ингээд л болоо. Амархан байгаа биз дээ, төрийн байсан өмч хөрөнгө, бүхэл бүтэн байгууллага ганцхан У үсэг, ганцхан тамга хийлгэх үнээр ТББ дээр оччихдог, гайхамшигтай энгийн илбэ. Энэ жижигхэн луйвраас болж нэг харахад төрд бүртгэлтэй байгууллага байгаад байдаг, нөгөө харахад ТББ нэрээр нэг хэсэг хүмүүс эзэмшээд, эзэмших цаашаа хувьчлаад яваад байдаг. Мөн 2001 оны Засгийн газрын 127-р тогтоолыг бас шалгачаарай. Үүн дээр УБХТН-ийн өмч хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж эзэмшигчийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг холбогдох дээд байгууллагуудад үүрэг болгосон байдаг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ тухай хэн ч дугарсангүй, бүр хэн ч шүү. Хэдхэн хоногийн өмнө Хууль зүйн байнгын хорооны дарга хэлснийг эс тооцвол. Гуравдугаарт: 1992 оны 26-р тогтоолыг нэг сөхөөд харчаарай. Энэ тогтоол БНМАУ-ын үед хэрэглэж байсан бүх тамга, тэмдгийг хүчингүй болгож хурааж авах тухай юм. Харамсалтай нь УБХТН-ийн тэр үеийн удирдлага Хурандаа С.Сайнцог тамгаа хүлээлгэж өгөлгүй ширээнийхээ нүдэнд тас нуучихаад 1996 он хүртэл ашигласан байдаг. Ганцхан Б.Сайнцог хурандаа БНМАУ-ын УБХТН гэдэг тамгыг 96 он хүртэл ашиглаад явах онцгой эрхтэй байсан үгүй тухай тэнэг тодруулгыг ЗГХЭГ-аас авахад боломжгүй гэдэг хариулт авсанаа дашрамд хавчуулъя. Яагаад гэвэл энэ тамга, тэмдгийн ачаар газар, үл хөдлөх хөрөнгө сэлтийг ТББ-ын нэр дээр шилжүүлж авсанаас болж ТӨХ-ны Маргаантай өмчийн бүртгэлд энэ байгууллага орсон болохоор нуршаад байгаа юм. Дөрөвдүгээрт: Одоог хүртэл төрийн өмчид бүртгэлтэй байгаа УБХТН-ийн харьяанд байсан бүх өмч хөрөнгийг нэгд нэггүй шалгахыг хүсье. УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн үгийг яагаад энд иш татаад байна гэхээр та нар төрийн мэдлийн өмчийг хувьчлах тухай ярьж байгаа бол яагаад төрийн мэдлийн өмчийг төр биш ТББ-ын нэг дарга хувьчлаад яваад байхад юу ч яридаггүй юм бэ. Ямар хувьчлал вэ гэж үү? Та нарын хувьчлах гээд байгаа Монгол шуудан 20 тэрбум бол түүнээс чинь давахаар их хөрөнгө. Та нар ганц байгууллага хувьчлах гэж бөөн юм болж байхад тэрнээс чинь давах хөрөнгийг Д.Дашзэвэг гэх эрхэм ганцаархнаа жил бүр солигддог тэргүүлэгчдийнхээ шийдвэр нэрийн дор хувьчлаад явж байгааг дуулгая. Үүнд: 1. Монголын Радио спортод зориулан барьж байгаад орхигдсон обьектийг газрын хамт 62 сая төгрөгөөр л хувьчилсан 2. УБХТН-ийн хойд жигүүрийн 3 давхар корпусын хувьчлал 3. УБХТН-ийн баруун талын авто засварын 470 м2 лабораторийн барилгыг складын хамт өөрийн төрсөн дүү Д.Дашцэрэндээ шилжүүлсэн. 4. УБХТН-ийн 8 га газраас гурван га-г хүргэн С.Оргилдоо шилжүүлсэн. Одоо тэнд нь Дэлгэрэх гэдэг хотхон баригдсан. 5. Байлдааны машин техник хадгалах зориулалт бүхий төвийн дулаан шугам сүлжээнд холбогдсон 700 м2 гражийг Прадо маркийн машинаар сольсон, мөн складын барилгыг лексус 470 автосашинаар сольсон. Миний мэдэж байгаа нь энэ. Дээрээс нь 21 аймгийн салбар зөвлөлүүд бүр байшин барилга, өмч хөрөнгөтэй. Тэдгээр нь бас хувьчлагдсан эсэхийг мэдэхгүй. Яармагт Морин тойруулга гэж байсан бас зарагдсан. Аж ахуйн хашаа нь харин зарагдчаагүй байж байна лээ. Мөн байлдааны буу зэвсэг зарсан үрсэн тухай чих дэлсдэг. Энэ бүгдийг хүчний байгууллагад хүлээлгэж өгсөн тухай нэг ч баримт олоогүй. Үнэндээ Хурандаа С.Сайнцог, Д.Дашзэвэг гэдэг хоёр эрхэм тус бүртээ 16 жил энэ байгууллагын дарга, зөвлөх гэдэг нэрийн ард бүгдийг бужигнуулж байна. Энэ тухай бүгд мэдэж байгаа мөртлөө бүгд чимээгүй өнгөрдөг нь хачирхалтай. Бас ТСТ буюу Буудлагын төв клуб гэж байна. 2014 оныг дуустал улсын төсвөөс хөрөнгө төсөв өгөөд төрийн мэдлийн байгууллага гээд явж байсныг Засгийн газрын тогтоол гаргаад улсын үйлдвэрийн газар болгох гэтэл бас манай өмч гээд улайраад хэвтчихсэн учраас гацчихсан. ТӨХ-г дахин шинээр байгуулахад БХТН-ийн төв зөвлөл ТББ-ын дарга Д.Дашзэвэгийн эхнэрийнх нь төрсөн дүү Ц.Ням-Осор томилогдож очоод БХТН-ээс ТСТ-ийн өмч хөрөнгийг авч чадахгүй гацаанд орчихсон төрийн өмчийн үйлдвэрийн газрыг татан буулгах шийдвэр гаргадаг нь цэвэр тохиолдол гэж үзэх үү. Тэрний дэргэд наад үнэгүйдүүлж хувьчлах чинь бүр шударга харагдаад байх юм, эрхэм гишүүд ээ!

“Дип-95” цогцолбороос ГХЯ, ДБҮААГ-ын сайд дарга нарын “баг” ингэж байр авчээ

Төрийн мэдлийн том өмч болох Дипломат 95 цогцолбор-ыг оршин суугчидадньхувьчилах болсон тухай манай сайт мэдээлж байсан. Өнгөрсөн 3-р сараас АСЕМ-ийг сурвалжилах 1000 сэтгүүлч байрлууна гэх нэрээр түрээсийн дүүргэлт нь 100 хувьтай байсан, төрд ихээхэн орлого оруулдаг энэ обьектын бүх түрээслэгчдийг хөөн гаргасан. Гэвч яриад байсан мянган сэтгүүлч нь байрлаагүй агаад хоосон байранд хий үзэгдэл шиг оршин суугчид гарган Засгийн газрыг хуураад хувьчлах шийдвэр гаргуулсан. Харин өдгөө хувьчлалын дараа ГХЯ болон ДБҮААГ нь оршин суугчид ийн гаргаж авчээ. Яамны дарга нарын ихэнхи нь 2-5 байртай гэдэг. Олон байртай хүмүүсд ахин төрөөс үнэгүй байр өгөх нь эвгүй тул 5-аас дээш жил ажилласанд нь өгнө гэсэн журам гаргасан. Гэтэл яаманд ажиллаад 3-8 сар болж байгаа оршин суугч олон байгаа тул ахин хуралдаад өдгөө хувьдаа хэдэн байртай гэдгээс нь үл хамааран 1990-ээд оны үеийн орон сууцны хувьчлалаар байр авч байгаагүй хүмүүсд өгөхөөр шийдсэн аж. Одоогийн дарга нар нь тэр үед аав ээжийнхээ гэрт амьдарч байсан нь мэдээж. Ийм ухаалаг аргаар олон байртай дарга нар Дипломат 95-аас одоогийн зах зээлийн үнэлгээгээр 120-150 сая төгрөг хүрэх байрыг ямар ч үнэ төлбөргүйгээр авахаар болж байна. Харин 20 байр авсан ДБҮААГ-д байрыг ингэж хувиарласан байна. Энд нэр төдий 2-3 тогооч цэвэрлэгч нарт өгөөд ихэнхи байрыг нь захиргааны ажилтан, даргын жолооч нар авсан гэнэ. Тэдний ажилласан жилийг нь үзэхэд дунджаар 3-8 сар л болсон байдаг. Гэтэл хэдхэн сар ажилласан хүмүүсд үнэгүй байр дээрээс нь гадаад томилолт өгч байгаа нь дэндүү шудрага бус хэмээн 10-20 жил ажиллааад юу ч үгүй хоцорсон жолооч нар нь бухимдаж байна. Мөн удирдлагуудаа жолооч нарынхаа нэр дээр байр авсан хэмээн хардацгааж байгаа аж. ДБҮААГОрон сууц эзэмшигчдийн нэрсийн жагсаалт д/д нэрс Албан тушаал Ажилласан жил 61 Дашдаваагийн Эрдэнэсувд Санхүүгийн дарга Байр 1 1994 оноос 62 Цэрэндондогийн Энхтуул Боловсон хүчин Байр 1 2005 оноос 63 Зундуйн Мөнгөнтуул Бичиг хэрэг Байр 1 2007 оноос 64 Чулуунбаатарын Батсүх тогооч Байр 1 / нүдээ олсон / 65 Цэцгээгийн Энхцогт Дэд дарга Сүхбалтын жолооч Байр1 66 Чинбат Баттөрийн садан гэх Байр1+томилолт 3 сар 67 Цогны Баасанжаргал Баттөрийн жолооч гэх Байр 1 9 сар 68 Батаагийн Бадрах менежер Байр 1 9 сар 69 Жамъянгаравын Бямбацолмон Сангийн сайд асан Болорын жолооч Байр 1 +томилолт 70 Болдын Эрдэнэдаваа Гадаадад байгаа, Даргын найз гэх Байр 1 71 Бат-Очирын Батбаатар Бадрахын жолооч Байр 1+томилолт 72 Сайнаагийн Өнөржаргал Гадаадад байгаа Байр 1+гадаадад томилолтоо сунгасан 73 Захааны Амгаланбаяр ТНБ Д.Ганхуягын садан гэх Байр 1 Шууд томилогдсон 74 Баянсангийн Энхбаяр Болор сайдын эхнэрийн дүү гэх Байр 1 Шууд томилогдсон 75 Дүгэрсүрэнгийн Баатарсүрэн Байр 1 2008 оноос 76 Хайнжамцын Алтантуяа Гадаададбайгаа Байр 1 77 Батболдын Сүрэндорж ТНБД Ганхуягын жолооч Байр+томилолт 9 сар 78 Даваасүрэнгийн Ганбат Заямандахын жолооч Байр+томилолт 2013 оноос 79 Буджавын Амарбаясгалан цэвэрлэгч /нүдээ олсон/ 80 Дашзэвэгийн Энхтуяа Өндөр настан /нүдээ олсон/ Үүнээс гадна сайд асан Д.Пүрэвсүрэнгийн гурван ч жолооч нэг жил хүрэхгүй хугацаатай ажиллаад гадаад томилолт аван явцгаажээ. Жолооч нар тэднийг сайдын хамаатангууд гэж хардацгаасан. Батмандах нь Туркэд, Алтайбаатар нь Кувейтэд гэх мэтээр явсан. Ийнхүү төрд жилдээ хоёр сая орчим долларын түрээсийн орлого оруулдаг том цогцолбор яамныхны гараар ороод дуусах гэж байгааг анхааралдаа авахыг шинэ сайд Ц.Мөнх-Оргилоос шаардаж байна. WORD.MN

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.