Цагийг товчлогч унаа нэгдүгээр эгнээг эзэлснээс хойш такси Ижил тэнгэртэйдээ үзэгдэж, илүү тэнгэртэйдээ баригддаг болсныг хотын төвөөр зорчдог хүмүүс сайн мэдэж байгаа. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд гаргасан хотын Мээрийн захирамжид Нийтийн тээврийн хэрэгсэл нэгд үгээр эгнээнд давуу эрхтэй зорчино гэсэн ч тэр нь амьдрал дээрээ бүрэн эзэгнэнэ гэж бууж байх шиг байна. Автомашиныг улсын дугаарын сүүлийн оронгоор ангилан хуваарь гаргаж замын хөд өлгөөнд оролцуулснаар ачааллыг 20 хувь бууруулахаар тооцоолсон. Хотын захын дүүрэг буюу автобус нэгдүгээр эгнээг эзлээг үй газруудад энэ нь бодитоор хэрэгжиж буй мэт харагдах ч харин төвдөө бол байдал хүнд хэвээр байна. Гурван эгнээтэй замын нэгд үгээр эгнээнд автобус дангаараа данайж, гуравдугаар эгнээнд зүүн гар тийш эргэх машинууд зогсчихоор чигээрээ яваа хүмүүст хоёрдугаар эгнээ л ногдож байгаа юм. Өмнө нь гурван эгнээгээр боломжийн хэрээр зорчиж, уулзварт ойртохоороо чиглэлийнхээ дагуу эгнээ байраа өөрчилдөг байсан хөг ч өнгөрч. Хотын дарга аа, би танд Үнэг, тогоруу хоёр үлгэрийг ярьж өгье. Үнэг, тогоруу хоёр нөхөрлөдөг байжээ. Бүр эртний андууд юм гэнэ. Нэг удаа үнэг тогорууг дайлахаар шийдэж түүнийг гэртээ урив. Үнэг зутан чанаж түүнийгээ тавганд хийж өгөөд -Хонгор найз минь, ид дээ. Чамдаа л зориулж хийлээ гэж хэлэв. Тогоруу хошуугаараа топ,топ гэж тоншсоор байсан ч аманд нь юу ч орсонгүй. Харин үнэг энэ хооронд зутангаа долоосоор байгаад бүгдийг нь идчихжээ. Тэднийхээс гарахдаа тогоруу -Найз минь баярлалаа. Манайд зочлон ирээрэй гэж хариу урилга өгөв. Маргааш нь үнэг тэднийд очлоо. Тогоруу буудай жигнээд урт нарийхан амсартай вааранд хийж ширээн дээр тавиад -Ид дээ, найз минь. Өөр хоол даанч алга байна даа гэв. Үнэг ваарны хажууд эргэлдэж эхэллээ. Яаж ч оролдоод хоолноос жаахныг ч идэж чадсангүй. Үнэг долоо хоногийн өл даах хоол иднэ гэж бодож ирсэн болохоор ихэд уурлаж, энэ цагаас хойш тэд дахин нөхөрлөхөө больсон юм гэдэг. Эрт урьд цагт болсон энэ үлгэр эдүгээ хотын дарга таны захирамжийн үрээр бий болсон машинтай хүмүүсийн шаналан болж буугаад байгаа юм. Дугаараар ялгасан журам, нэгдүгээр эгнээг хувьчлах захирамжтай мөргөлдөж, хотын төвд түгжрэлийг нэмэгдүүлсэн үү гэхээс биш бууруулсангүй. Зүүн дөрвөн замаас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэл давуу эрхтэй зорчиж байсан цагийг товчлогч одоо бүр Саппорогийн аюулгүйн тойрог, улмаар Таван шарын уулзвар хүртэл давуу эрхээ эдлэх нь. Шар зураас татаж, зам дээр гадас зоогоод бөөн л юм болж байна. Мөргөлддөг, сөргөлддөг шийдвэрүүдээ хэрэгж үүлэхийн тулд шинээр тавьсан замаа таван метр тутамд гурав нүхэлж, хэдэн зуун гадас зоож, сайн дурын ажилтан, замын цагдаа нарыг хоморголон ажиллуулдаг юун ч сүртэй арга хэмжээв дээ. Замын цагдаагийн алба хаагчдыг уртасгасан буюу өдрийн 15 цаг ажиллуулж байгаа гэсэн. Одоо бүр замын хөдөлгөөнийг зохицуулж, хяналт тавих үүрэгтэй 120 алба хаагчтай гэрээт алба бий болгох санал ч гараад байгаа юм билээ. Улсын дугаараар ялгаснаар ачааллыг үнэхээр 20 хувиар багасгаж чадаж байгаа юм бол заавал нэгдүгээр эгнээг автобусанд өмчлүүлэх ямар хэрэгтэй юм бэ? Авто зам нь дөрвөн эгнээтэй байсан бол ингэж гоншигоноод байхгүй л дээ. Гурван эгнээтэй замынхаа нэгийг нь нийтийн тээвэрт өгчихөөр нөгөө хоёрт нь нийслэлд бүртгэлтэй 307.784 машины 80 хувь нь чихэлдэж байна. Малтай л бол феодал гэж хэлүүлдэг байсан 1930 он, лам л бол эсэргүү болдог 1937 он биш дээ, дарга минь. Ажлаа тараад ид ачааллын цагаар гэртээ үлдээсэн хүүхэд рүүгээ яарахдаа бүр аргаа барах юм. Үнэг авхай тогоруу найзынхаа ваарыг хагалж зүрхлээгүй бол бид харин хажуу тийшээ эргэх дохио өгч, нэгд үгээр эгнээгээр сэм орж, гарч хулгай хийсэн хүүхэд шиг бүлтгэнэж байна. Энэ журмаа эргэн харж, тодорхой цагт буюу өглөө, оройны ид ачааллын үед нийтийн тээвэр нь давуу эрхтэй зорчдог байхаар зохицуулж болохгүй гэж үү. Сая хол давсан иргэний тань саадгүй зорчих хэрэгцээг 900 хүрэхгүй автобус дийлэхг үй шүү дээ. Бас бүртгэлтэй такси хэд байгаа билээ. Одоо такси дуудлагын компаниуд руу утасдахаар Хаашаа явах вэ гэж асуугаад ачаалал ихтэй эсвэл ойр зайд явахаар бол Такси байхгүй байна гэсэн хариу сонсож байна. Зарим нь бүр Явахгүй ээ гэж хээв нэг хэлнэ. Бөмбөгөрийн автобусны буудлын орчмоос Москва хороолол хүрэхээр дөрвөн настай зээгээ хөтөлсөн 70 гаруй насны эмээ такси барих гэж цаг гаруй хүлээгээд чадсангүй. Аргаа бараад Хүү минь 10 мянган төгрөг өгье, яваад өгөөч гэж гуйсан байгаа юм. Хөл муутай хөгшчүүд, жаахан хүүхэдтэй эцэг эхчүүд яалт ч үгүй хувийн унаа, эсвэл такси сонгох болно. Хотын төвийн буюу Энхтайваны өргөн чөлөөнд таксинд зориулсан нэг ч зогсоол байхгүй байхад цагдаа нар нь Зогсоолоос такси барь гэж зандарна. Нэгд үгээр эгнээнд автобус данхайчихаад таксинд зогсох боломж өгөхгүй. Уг нь өндөр хөгжилтэй улс оронд нэг бус гурав, эсвэл дөрөвдүгээр эгнээг автобусанд зориулдаг гэсэн. Манай хотын замын нэгдүгээр эгнээ хажуу тийш эргэхэд, такси барихад ч аль алинд нь амин чухал шаардлагатай тул автобусанд хувьчилсан эгнээгээ буцааж авахыг хотын дарга танд санал болгоё. Ж.СОЛОНГО
Нийслэлийн Удирдлагын зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, Улаанбаатар хотын хэмжээнд зөвшөөрөлгүй баригдаж буй барилгын ажлыг зогсоох, энэ салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн мэдээллийг хэлэлцжээ. Тэдний дүгнэлтээр нийслэлд 545 орчим барилга баригдаж байгаагаас 80 орчим нь зөвшөөрөлгүй гэнэ. Тиймээс эдгээр барилгын 78-ыг нь МХЕГ-т мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн аж. Харин Сүхбаатар дүүргийн VI сургуулийн ард байрлах Авзага трейд компанийн барьж буй болон Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан Тэмүүлэнбаатар ХХК-ийн дөрвөн давхар эмнэлгийн зориулалттай барилгыг улсын өмчид шилжүүлэх буюу нураах шийдвэр гаргасан байна. Газрын тухай хуульд зааснаар зөвшөөрөлгүй талбай буюу нийслэлийн өмчийн талбайд баригдсан барилгыг газар чөлөөлөх шаардлага хүргүүлсний дараа тухайн компани арга хэмжээ авахгүй бол нийслэлийн Засаг дарга Цагдаа, Онцгой байдлын газрын тусламжтайгаар объектыг нураах болон улсын өмчид шилжүүлдэг юм байна. Дээрх хоёр компанийн газрыг нийслэлийн өмчид авах шийдвэрийг хотын мээр Э.Бат- Үүл гаргахаар болжээ. С.АЗ
Америкийн Миннеаполис хотод нэгэн компанийн ажилтан хамт ажиллагсад руугаа гал нээжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдсан мэдээнээс үзвэл хоёр хүн алагдаж, хэд хэдэн хүн хүнд шархдсан байна. Мөн алагдсдын нэг нь халдлага үйлдэгч өөрөө юм гэнэ. Түүний нэрийг одоогоор зарлаагүй байгаа ч энэ эмгэнэлт явдал болохоос хэдхэн цагийн өмнө ажлаасаа халагдсан аж. Үүнийхээ дараа тэрээр хамт ажиллагсад руугаа гал нээж, эцэст нь мөн өөрийгөө буудан амиа хорложээ. С.Майкл
Монгол хүн Монголдоо эзэн шиг нь амьдарч чадаж байна уу? гэх асуултыг өөрөө өөрөөсөө, заримдаа хэн нэгнээс асуумаар санагдах юм. Өөр хэн нэгнээс асуух ёстой бол үүнд хариулт өгөх тэр нэгэн дараах нийтлэлийг уншаасай хэмээн хүснэлт. Учир нь нэг сая гаруй хун амьдарч байгаа танай нийслэлд нэг иргэн тугалын зэлний газар олох гэж зовж явахад Хятад, Солонгос, Ветьнамын цагаачид худалдааны төвүүд, барилга, авто засвар, хоол, уул уурхай гээд Монгол хүний ажиллах ажлын тестийг бүрэн булаагаад байгаа. Тэгвэл тэд үсчний газар хүртэл бий болгочхоод Монгол хүний толгойг хитийн хороор бордон халзалчхаад бас болоогүй дөнгөж нэг сартай эхийнхээ хэвлийд бойжиж гэдсэнд байсан нэг амийг ч бас хөнөөлөө. Тодруулбал, Баянгол дүүргийн нэгдүгээр хороо буюу болоогүй дөнгөж нэг сартай эхийнхээ хэвлийд бойжиж гэдсэнд байсан нэг атийг ч бас хөнөөлөө. Тодруулбал, Баянгол дүүргийн нэгдүгээр хороо буюу Богд-Ар хороололд байрлах Шайнинг нэртэй хятад үсчний газраар үйлчлүүлээд ус нь юу ч үгүй мултарч унасан нэгэн эмэгтэй бухимдлаа үсчний газар илэрхийлснээс дор юм болно гэж бодоогүй байсан биз ээ. Уг нь бид чинь хүний эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг, ардчилсан гэх нийгэмд амьдарч байгаа. Гэтэл Монгол эмэгтэйн үсийг халзалж, үрийг нь зулбуулсан харийн цагаачид юу ч болоогүй мэт ажлаа үргэлжлүүлэн хэрвээ мэдээлэл авахыг хүсвэл өмгөөлөгчтэй уулз хэмээн пээдэлзэж сууна. Харин хохирсон эмэгтэй өнөөдөр эмнэлэгт босоод бие засаж чадахгүй хэмжээнд хүрч биеийн байдал хүнд гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Түүнтэй уулзахаар эмнэлэгт нь очин өвчтөн хаана байгаа талаар лавлатал аан нөгөө ус халзардаг эмэгтэй юу хэмээн ёжтой гэгч нъ инээх өвчтөнийхөө зовлонгоор инээдэм хийх 20 гаруй насны эрэгтэй сувилагч сувилагчийн ёс зүйгээ бас бодолцмоор. Нэг хүнд ийм олон зовлон нэгэн зэрэг ирдэг л юм байхдаа. Уг нь дөнгөж сургуульд ороод байгаа ганц хүүгээ сургуульд нь хүргэж өгөөд явж байх учиртай атал босоод шээж ч чадахгүй энд ингээд хэвтэж байх гэж дээ хэмээн үе үехэн хоолой нь зангиран хөнжлөөрөө нулимсаа арчин хэвтэх хэнд ч гэм хийгээгүй хэрнээ эх орондоо гадны цагаачдын гарын шүүс болж, нөхөж баршгүй хохирол амссан түүнтэй уулзлаа. -Биеийн байдал тань ямаршуу байна? Шинжилгээний хариу хэрхэн гарсан бэ? -Биеийн байдал маш хүнд ирсэн. Одоо ч дээрдсэн юм алга. Бөөнөөрөө нийлж толгой түрүүгүй өшиглөснөөс болоод үр зулбаж дотуураа маш их хэмжээний дус алдаж биеийн байдал огт дээрдэхгүй байна. Өнөөдөр шинжилгээний бүх хариу гарсан. Харшлаас үүдэлтэйгээс зүрхний хэмнэл алдагдсан байна гэж эмч нар хэлсэн. Яг одоо толгой хэт их хавантай байгаа. Өчигдөр шөнө үр зулбасны цэвэрлэгээ дутуу хийгдсэн байсан учраас эх нялхас руу хүргэгдэн цэвэрлэгээ хийлгэсэн. -Урьд өмнө нь үсээ будуулж байсан уу? Ямар учраас ийм нөлөө үзүүлсэн гэж та бодож байна? -Би бүсэлхийгээ давсан үстэй байсан. Миний үс угийн унаган хар үс. Уг үсчний газраар өмнө нь би хэд хэдэн удаа үйлчлүүлэхдээ дандаа массаж хийлгэлдэг байсан юм. Тус үсчний газрын нэг үсчин нь надад хэлэхдээ та маш гоё хар үстэй юм энэ үсээ бор болгуулаач гэж байсан юм. Тухайн үедээ надад сонирхол байгаагүй ч дараа нь нэг ирэхдээ үнэхээр миний үс бор болох уу гэж асуухад би бор өнгөтэй болгоод өгч чадна гэж хэлсэн. Урьд нь би их сургуульд байхдаа л нэг удаа үсээ будуулж байсан. Тэгээд би бор болговол зүгээр гэж үсчин хэлсний дагуу нээрээ бор болгоод нэг үзье гэж бодоод үсээ будуулахаар өнгөрсөн дөрөв дэх өдөр очсон юм. Үс будуулах үйл явц таван цаг үргэлжилсэн. Гэтэл үс бор өнгөтэй болоогүй. Шар, улаан гэх мэт олон янзын өнгө гарч ирсэн. Харин үсчин дахиад будуулахыг санал болгосон. Харин би олон дахин будсанаас үүдэлтэй хор нөлөө гарах биш үү хэмээн хариуцлагатайгаар олон давтан асуухад, үсчин зүгээрээ зүгээр. Би бүх хариуцлагыг нь хүлээнэ гэж хэлсэн. Тухайн үед цаг орой болсон байсан учраас үнэхээр болох юм бол маргааш болъё хэмээн хэлээд үсчний хэлснээр өглөө нь дахин ирсэн. Үс будах үйл явц дахиад 5-6 цаг үргэлжилсэн. Дараагаар нь би толгойдоо гялгар уут углаад маш удаан суусан. Үсчин ямар нэгэн хариу өгөхгүй болохоор нь би түүнд хандан одоо угаах цаг нь болсон юм биш үү хэмээн хэлтэл өө цаг нь болчихсон юм уу хэмээн миний үсийг цуг будалцсан хятад эрэгтэй үсчин үсийг минь боосон боолтоо авангаа крант руу хэвтүүлэхдээ аман дотроо уулга алдсан. Би үс болчихно хэмээн санаанд ороогүй учраас тэр үед нэг их юм бодоогүй. Гэтэл хятад үсчин надад та ерөөсөө хөдөлж болохгүй шүү хэмээн намайг арагш хэвтүүлснээ цаашаагаа очоод хятад үсчид цугларан бөөн юм ярьж байснаа Хавраа гэх нэртэй хятад үсчин ирээд уучлаарай би чиний үсийг халимаг болгоод өгье гэсэн. Тэгэхлээр нь би чи чинь юу яриад байгаа юм бэ гээд үсээ тэмтэрч үзсэн чинь гар хүрсэн газрын үс өмөрч унаад эхэлсэн. Энэ үед би шоконд орон өөрийн эрхгүй орилж чарлаад уйлж эхэлсэн. Харин хятад үсчин уучлаарай би цагийн алдаа гаргасан байна. Үсийг чинь халимаг болгоод өгье гэж давтан хэлсэн. Хариуд нь би хүнийг ингэж доромжилж болдог юм уу гээд орилоод үсчид рүү дайрсан. Хэдий чарлаад орилоод нэмэр байгаагүй. Ямар тэнд тэгээд хонолтой нь биш арга буюу үсээ халимаг болгуулаад гэртээ харьсан. Гэртээ хариад унтахыг хүсэвч нойр хүрэхгүй шөнөжингөө уйлж хоносон. Ийм байдалтай болсон учраас шөнө нойр огт хүрээгүй. Үүний зэрэгцээ толгой өвдөөд дотор муухайраад шаналахын дээдээр шаналсан. Өглөө сэртэл манай хүүхэд хүеэ ээжээ хэмээн дуу алдсан. Тэгэхээр нь би яасан гээд хартал ороор дүүрэн миний үс. Өнөө жижгэрүүлсэн үс маань бүгд унаад ороор нэг тарсан байсан. Ор хөнжил гээд бүх газраар үс. Би бүр их айж намайг ийм болгосон үсчин рүү залгахад утсаа авахгүй байсан. Харин захирал руу нь утасдахад чи одоо юун сүртэй юм бэ? Хүн үсээ хусуулж л байдаг биз дээ. 700 мянган төгрөг аваад дуугүй зайл гэж би чамд хэлсэн биз дээ. Чиний толгой хэд хүрэх юм бэ? гэж хэлсэн. Хариуд нь би миний толгой хэд хүрэхийг чи хараарай гэж хэлээд утсаа салгасан. -Үсчний газраас тантай холбогдож албан ёсоор уучлал гуйгаагүй хэрэг үү? -Хүний урманд ганц удаа ч надаас уучлал гуйгаагүй. Уучлал гуйх нь битгий хэл дуугүй замаас зайлаад өг. Ална шүү хэмээн сүрдүүлж байна. Би нөхөр, хүүхэдтэйгээ гурвуулаа амьдардаг. Яг одоогоор манай нөхөр гадагшаа явсан учраас хүүхдээс маань өөр хүн үсийг минь бүр мөсөн унаж дууссаныг мэдээгүй байсан юм. Би яах учраа олохгүй орой нь ТВ-8 телевизийг дуудан маргааш өглөө нь үсчин дээр дуудаж уулзахаар тохирсон. Харин би арай эрт очсон байна лээ. ТВ ирэхээс өмнө нөгөө үсчингийн газарт ороод миний толгойг ийм болгочхоод та нар хүний толгойд rap хүрээд сууж байхаас ичихгүй байна уу гээд хаалгаа хаа гээд орилоод орсон. Үнэндээ миний ингэж хэлэх ч тэдний хувьд багадна биз дээ. Тэгтэл намайг ийм болгосон үсчин чи ажил хийлгэхгүй яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь намайг ийм болгосон юм чинь би чиний толгойг бас ийм болгомоор байна гэтэл барьж байсан самаараа миний толгойг цохисон. Хятадууд чинь бөөнөөрөө шаагилдаад нэг хүн рүү дайрчихдаг юм билээ. Тэгээд л дээрээс дэвсээд толгой хүзүү рүү баахан цохисон. Үсдэх үс байсан бол тэд туг тугаар нь л зулгаах байсан байх. Тэгээд баахан цохисноо захирал Хавраа гээд үсчин гэдэс рүү баахан өшиглөснөө давсаг руу илүү хүчтэй өшиглөсөн. Тэр үед би арагшаа савж унаснаа санаж байна. Үүнээс хойш ухаан алданс юм шиг байна лээ. Би цус алдаж байгаагаа л мэдэрсэн. Нэг мэдэхэд л цагдаа, түргэн ирсэн байсан. Хятад үсчид зөндөө олон хүмүүс дуудаад л байна лээ. Баянгол дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүн очсон хойно Эрүүгийн цагдаагийн газраас хятад үсчний ах нь гээд нэг нөхөр оччихсон байсан. Баянгол дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүн бидний ажилд нөлөөлөөд байх шаардлагагүй гэж хэлээд тэдгээр хүмүүсийг буцаасан. ТВ-8- ын ярилцлага гарсны дараа дугааргүй утаснаас над руу залган чамайг хаана байгаа газар чинь очиж ална гэж байна лээ. -Цагдааг хэн дуудсан юм бол. ТВ-8 телевиз хэзээ ирсэн юм бэ? -Үсчинд хоёр Монгол эмэгтэй үйлчлүүлж байсан. Үүнээс гадна надтай хамт манай аав ээж хоёр цуг очсон байсан. Цагдааг манай аав ээж хоёр дуудсан гэсэн. Цагдаа нар ирсний дараа телевиз ирсэн байна лээ.Та нар хүний толгойг ийм болгочхоод дээрээс нь зодоод байдаг нь ямар учиртай юм бэ болиоч ээ гэж үс засуулж байсан хоёр эмэгтэй орилж байсныг санаж байна. Тэр хоёр эмэгтэйн нэг нь мэдүүлэг өгнө яг болсон үйл явдлыг нүдээрээ харсан гэж хэлсэн. -Нөхөр тань энэ талаар мэдсэн үү? -Нөхөр бид хоёр зургаан настай ганд хүүтэй. Анх хүүхэдтэй болсноос хойш хуүхэдтэй болохыг хүссэн ч хүүхээтэйд болж өгөхгүй энэ олон жилийг өнгөрөөсөн. Бид хоёр хүүхэдтэй болох талаар ярилцан сүүлийн хоёр жилийн турш эмнэлгээр явж байсан. Сүүлийн хоёр cap гаруйн хугацаанд нэгдүгээр эмнэлэгт хяналтанд ороод эмчилгээ хийлгэж байсан юм. -Хүүхэдтэй болсон байснаа мэдээгүй байсан юм уу? -Хүүхэдтэй болсноо тухайн үед мэдээгүй байсан. Удаан хүлээсэн хүүхэд бий болчихсон байхад ийм юм болох ч гэж дээ. /уйлав/ Энэ талаар манай нөхөр сонссон удахгүй ирээд юу болохыг мэдэхгүй байна. Үүнээс болоод үнэндээ манай нөхөр бид хоёрын харьцаа ч хэцүүхэн байгаа. -Үс тань цаашид хэвийн ургах болов уу. Эмч нар юу гэж хэлсэн бэ? -Хоёроос гурван сарын дараа мэдэгдэнэ гэсэн. Одоохондоо мэдэх юм алга. Сүүлийн тав хоног юм идсэнгүй. Юм идэх гээд ч хоолойгоор давахгүй байна. Цангахын эрхэнд ус л хоолойгоор давах юм. Үхчихгүйн тулд дусал хийлгээд л байж байна. Өнөөдрийн турш тав дахь дусал нь одоо хийгдэж байна. Одоо цаана нь дахиад гурван дусал байна. Мөнгө нь байвал амьдарч л байдаг биз дээ. Чи намайг яаж ч чадахгүй гэж бүх цагдаа нарын дэргэд орилж байсан. Үүнийг харсан цагдаа нар аргагүйн эрхэнд чи юу яриад байгаа юм бэ гээд хятад эмэгтэйг дуугүй болгохыг оролдсон. Тэр ч ахыг дууд энэ ч ахыг дууд гэж хоорондоо чанга чанга дуугаралдацгааж байсан. Бодвол тэр ах нар нь чадалтай мөнгөтэй хүмүүс юм байгаа биз. -Эхний удаа будаг нь ороогүй юм байна. Дараагийн удаа илүү хүчтэй ямар нэгэн химийн бодис хэрэглэсэн юм болов уу? -Үс цайруулагч хэрэглэсэн гэсэн. Үс будахдаа хэрэглэсэн зүйлийг нь цагдаа нар болон Мэргэжлийн хяналтын газар шинжлэхээр авч явсан байгаа. Дахиад үс ургахгүй бол, дахиад хүүхэд гаргахгүй бол би яах вэ? Үс нь ургахгүй бол эмэгтэй хүн битгий хэл эрэгтэй хүнд ч гэсэн ямар байх вэ тийм биз дээ. Үр хүүхэд дахиад гаргаж чадахгүй бол хэцүү шүү дээ. Энэ хоёр чинь эмэгтэй хүний гол хоёр зүйл шүү дээ./ уйлав/ Ядаж надаас юм хорохгүй, миний гомдол нэмэгдэхгүй, багадахгүй ч гэсэн надаас бие хаа чинь ямар байна гээд ганц утасдаж асуугаагүй. Асуух нь битгий хэл ална тална. Мөнгө аваад зайл гэж хэлж болно гэж үү? Яг одоо надад маш хэцүү байна. Хууль хяналтынхан хэргийг үнэн зөвөөр нь шийдэж, хариуцлага үүрэх ёстой хүмүүсийг шийтгэж өгөөсэй гэж хүсэж байна. Би удаан хүлээсэн хүүхдээ алдсан, дээрээс нь эмэгтэй хүний гоо сайхнаараа хохирчхоод байна. Гэтэл миний гоо сайхнаар тоглочхоод 700 мянган төгрөг аваад зайл гэж хэлж байгааг юу гэж ойлгох вэ? Хууль хяналтынхан Монгол хүнийхээ төлөө ажиллах эсэхийг нь харж л байя. -Хятад эзэнтэй тус үсчний газар үйл ажиллагаагаа явуулаад хэр удаж байгаа вэ. Хэзээнээс уг газраар үйлчлүүлэх болсон бэ? -Их л удаж байгаа. Миний мэдэхээр Богд-Ар хороолол баригдсанаас хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Жилийн өмнөөс би 5-6 удаа үсэндээ массаж хийлгэж байсан. Эмэгтэй хүн болгон гоо сайхандаа анхаарч, үсэндээ анхаарал тавьдаг биз дээ. Би үсээ будуулснаараа буруу зүйл хийсэн юм гэж үү?/уйлав/ Хохирогч эмэгтэйтэй уулзахаас өмнө Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Шайнинг үсчний захиралтай уулзахыг хүстэл Монголоор муухан ярьдаг нэгэн эмэгтэй эелдэгхэн мэндлэн хэргийн талаар бидэнтэй яриад байх зүйл байхгүй. Тийм их сонирхоод байвал манай өмгөөлөгчтэй уулзаж болно. Хэвлэлийнхэнтэй уулзаад байх сонирхол алга хэмээн утсаа салгав. Баянгол дүүргийн Цагдаагийн газрынхан хэргийн газар очиход хятад ажилчдын ах нь хэмээн Эрүүгийн цагдаагийн газраас хэд хэдэн цагдаа нар очиж ажлаа хийх гэсэн цагдаа нарын өмнүүр сүүдгэнэсэн гэх. Түүгээр ч үл барам хятад үсчид тэр ахыг дууд, энэ ахыг дууд хэмээн ар тал сайтайгаа гайхуулсан байна. Баянгол дүүргийн нэгдүгээр хороо буюу Богд-Ар хороололтой зэрэгцэн бий болсон уг үсчний газрын хятад ажилчид эрүүгийн цагдаад хүртэл чадалтай ах нартай болоод амжжээ. Саяхан Blue sky-д Солонгос ажилчид монгол ажилчдаа шалтгаангүйгээр халсанд нь эсэргүүцсэн учраас зодож танхайрсан. Энэ үйлдэл цааш үргэлжлэн үүнийг нь тодруулах гэсэн сэтгүүлчдийг хүртэл эрээ цээргүй үсдэж гөвшсөн. Хэвлэл мэдээллийнхэн эр чадлаа харуулан нийтээрээ очин сурвалжлахыг хүссэн ч Монголын цагдаа солонгосын талд илт үйлчлэн сэтгүүлчдийг гаргасан билээ. Үүний адил хохирсон Монгол эмэгтэйгийн эсрэг Монгол цагдаа цаашлаад мэргэжлийн хяналтынхан ч үйлчилж мэдэх юм. Ямар ч байсан харж л байя. Монголд шударга ёс, Монгол хүн Монгол хүнийхээ төлөө үйлчилдэг үү, эсвэл мөнгөтэй гадныхны өмнө нохой мэт бөхийдөг үү? Ямартай ч өчигдрийн байдлаар Шайнинг үсчний газар Чимгээ, Хавраа гэх Монгол нэртэй Хятадууд хүний үсийг халзалж, хэвлий дэх үрийг нь хөнөөсөн алуурчид хайч барин дахин нэг хүний толгойд юу ч болоогүй мэт гар хүрэн сууж байна. Энэ ариун явдал уу? С.Мөнх-Од Эх сурвалж: Улаанбаатар таймс
TV-9 телевизийн эд хөрөнгийг хураах шийдвэр гаргажээ
2012-09-26 11:49:44 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйАлбан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож, анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх давж заалдах шатны хурал өчигдөр Нийслэлийн шүүхэд болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. Түүнд Эрүүгийн хуулийн 19.19.2, 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 150.150.3 дахь хэсэгт зааснаар 25 сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, дөрвөн жилийн хорих ялаар, мөн хуулийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хассан юм. Мөн ялтан Н.Энхбаяраас 54 сая 343 мянган төгрөгийг гаргуулан Гандантэгчиглэн хийдэд, Ж.Мягмаржаргал нараас тус бүр 982 сая 577 мянган төгрөгийг гаргуулан Эрдэнэт үйлдвэрт олгох, Н.Энхбаярын эзэмшлийн Хаан банкин дахь 89 мянга 359 ам. долларыг, 11-р хорооллын 100 тоот орон сууцны өөрт ногдох хэсгийг нь тус тус гаргуулан хохирол барагдуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн 49. 49.1 дэх хэсгийг журамлан ТВ9 телевизийн хууль бусаар олсон эд эд хөрөнгийг хурааж улсын орлого болгох шийдвэрийг гаргасан юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй