Сургуулийн газраас хумслагчдын гайгаар хүүхдийн эрх зөрчигдөж байна
2012-09-17 19:49:59 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйНийслэлд үйл ажиллагаа явуулдаг, хотын төвд байрлалтай, байршил сайтай ихэнх сургууль газраа алдаад дуусах нь. Орон сууц барих гэж байгаа юм.Багш нарт чинь байр өгнө, аль эсвэл Спортын ордон барьж өгье гэхчлэн гоё үгээр хуурч сургуулийн газраас хумсалсаар өдгөө олон сургуулийн гадаа нь хүүхэд чөлөөтэй гүйх байтугай алхах газар хомсдож байна. Дээрх жишээний нэг Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль. Хэдэн жилийн өмнө сургуулийнхаа биеийн тамирын талбайг Гангар инвест компанид алдсан.Тус дүүргээс УИХ-д нэр дэвшиж байсан Ц.Мөнх-Оргил гишүүн 31 дүгээр сургуулийн урд талбайд спорт цогцолбор барина гэж амлаж байсан гэнэ. Гэтэл сонгууль дуусаад, намар хүүхдүүд хичээлдээ ирэхэд сургуулийнх нь урд талбайд барилга бариад эхэлсэн байжээ. Багш нар анхандаа спорт цогцолбороо л барьж байна гэж бодсон юм. Гэтэл хоног өнгөрөх тусам нөгөөх барилга нь олон давхар орон сууц болж хувирсан байна. Гангар инвест компани спорт цогцолбор барих газрыг мөнгөөр зодоод авсан нь энэ. Багш нар чадлаараа эсэргүүцсэн ч хүчин мөхөсдөж, аль хэдийнэ өндөр барилга сүндэрлэсэн. Уг нь 31 дүгээр сургууль нийслэлдээ л хамгийн том биеийн тамирын талбайтай, тэр талбайд нь улсын хэмжээний хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулдаг байжээ. Гэтэл одоо хөлбөмбөгийн тэмцээн битгий хэл талбай үлдээгүй байна.Учир нь Гангар инвест компанид хэсэг газраа алдаад удаагүй байхад нь мөн л Сант сургууль нэг хэсэг газрыг нь дээрэмдээд барилга бариад эхэлжээ. Ингээд үлдсэн алга дарам жаахан газрыг нь Очир ундраа-гийнхан булаахыг завдсан байна. Гэвч багш, сурагчдын тэмцэлийн дүнд барилгын суурь тавихаар ухсан барихаар зэхэж, нүхийг булуулж чаджээ. Тус сургуулийн багш Б.Наранцэцэгтэй уулзахад Багш нар ажлаа хиймээр байдаг. Хүүхдийнхээ эрх ашгийн төлөө тэмцмээр байдаг. Үнэхээр хэцүү байсан. Гэхдээ тэмцээд ямар ч нэмэр алга.Өнөөдөр хүүхдүүд хохироод, жижигхэн биеийн тамирын талбайтай л болоод үлдэж байна.Тэр үед хотын даргаар ажиллаж байсан М.Энхболд манай сургуулийн биеийн тамирын талбайд барилга барихыг зөвшөөрчихсөн байсан болохоор ямар ч арга байгаагүй. Тэд бид дөрөв таван жил тэмцсэн. Дээд удирдлагууд бие биетэйгээ аалзны тор шиг хэлхэлдсэн болохоор хаана ч очсон нэгнийгээ өмгөөлөөд байдаг юм билээ хэмээсэн. Тэр үед 31 дүгээр сургуулийг Л.Ариунсанаа гэж захирал удирдаж байсан байна.Гэвч тэрбээр барилга барьж байгааг нэг ч удаа эсэргүүцээгүй. Харин ч бүр Барилга барихад татгалзах зүйлгүй гэсэн бичиг өгөөд сууж байсан байна. Л.Ариунсанаа захирлын дараа Д.Чинбат томилогджээ.Гэсэн ч өмнөх захирлынхаа л адил өөрийнхөө эрх ашгийн төлөө дээрх эрхмүүдтэй хуйвалджээ.Одоо тус сургуулийг М.Баттулга захирал удирддаг юм билээ. Очир ундраа компанийнхан багш нарт Байр өгье.Та нар бидний барилгыг бариулчих хэмээн наймааны санал тавьсан аж. Гэвч багш нар хүүхдүүдийнхээ төлөө тэмцэх болно гэдгээ мэдэгдээд Бид тийм зүйлд автахгүй. Сургуулийхаа хүүхдийн эрүүл мэнд, ирээдүйн төлөө барилга барихыг эсэргүүцнэ. Хохироод дуусмааргүй байна гэсэн шаардлага өгчээ.Тус сургуулийн ахмад багш Б.Чулуунбаатар Энэ сургуулийн барилгыг булааж авч, хууль зүйл хүнээр хийлгүүлж, өөрсдөө ашиг олж байгаа энэ хоёр байгууллага манай сургуульд их хэмжээтэй нөхөн төлбөр төлөх ёстой. Тэр нөхөн төлбөрөөр нь энэ сургуулийг өөд татах учиртай гэж байсан юм. Тус сургууль хэдэн жилийн өмнө 1200 гаруй сурагчтай байсан бол одоо 1000 хүрэхгүй болжээ. Есдүгээр ангийн хүүхдүүдийг улаан шугам татаад, шугамны доор жагссаныг нь МСҮТ-д ор гэдэг байсан бол одоо тэгж хэлж чадахгүй болсон байна. Яагаад гэвэл хүүхэд нь хүрэхгүй болох гээд байгаа аж.Бусад сургууль хоёр гурван ээлжээр хичээллэдэг. Гэтэл 31 дүгээр сургуульд үдээс хойш цэлийсэн хоосон хэдэн анги л үлддэг аж. Энэ тухай Б.Чулуунбаатар багш Аймшигтай байгаа биз хэмээн халаглаж сууна билээ.Тэрбээр энэ бол удирдлагуудын буруу, сургуулийнхаа орчныг хамгаалж чаддаггүй, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө зүтгэдэг удирдлагууд хүүхдийн эрхийг боогдуулж байна гэдгийг ч хатуухан хэлж байсан. Тус сургуулийн төгсөх ангийн сурагч С.Галбаяртай уулзахад, Манай сургууль биеийн тамирын ногоон талбайтай бол гоё л доо. Тэгээд ч өөрийнхөө сургуулийн талбай дээр тогловол эрх чөлөөтэй шүү дээ.Даанч талбайнхаа газраас булаалгачихсан. Бид хааяа гурав, тавдугаар сургуулийн талбай дээр мөнгө төлж тоглодог.Заримдаа гадуурхах тохиолдол ч гардаг хэмээсэн. Арга ч үгүй биз сурагчдын хувьд чөлөөт цагаа зөв өнгөрүүлж, бие бялдраа чийрэгжүүлэх гол газар нь биеийн тамирын талбай шүү дээ. Гэтэл бизнес хийж, мөнгө олж байвал хамаагүй гэсэн бодолтой шунахай сэтгэлтнүүд хүүхдийн эрүүл мэнд, сурч боловсрох эрхэд халдсаар л байна. Нэгэн сайн жишээг дурдахад, Чингэлтэй дүүргийн тавдугаар сургууль. Уг сургуулийн сурагчид нь спортоор байнга манлайлдаг тул хандивын мөнгөөр 2698 кв.м цементэн суурьтай хиймэл ногоон зүлгэн хөлбөмбөг, хоккейн талбай, гүйлтийн резинэн зам зэргийг хийсэн. Мөн 371.4 кв.м бетонон суурьтай торон хашаагаар хүрээлээд байгаа.Энэхүү тохижилтын ажил хийгдсэнээр тавдугаар сургуулийн сурагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдсэнд бусад сургуулийнхан нь чамгүй ихээр атаархдаг гэсэн. Гэтэл зарим сургуулийн захирал өөрсдөө л баяжих гээд сурагчдаа үл тоож, тэдний өмчийг өөрийнх мэт захиран зарцуулж суух юм. undesten.mn Б. Цэцээгүн
Их хэмжээний алт хилээр гаргах гэж байсныг илрүүллээ
2012-09-17 19:06:21 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйӨнөөдөр Монгол Улсын хил хамгаалах хүчин, энэ албанд үнэнчээр зүтгэдэг хилчид маань үүсэн байгуулагдсаныхаа 79 жилийн ойг тэмдэглэж байна. Гэлээ ч тэд энэ баярынхаа өдөр сонор сэрэмжээ өчүүхэн ч алдсангүй. Энэ сарын 17-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн Шалгалт, хамгаалалтын заставын бие бүрэлдэхүүн Монгол Улсын хилээр хууль бусаар хил давуулахыг завдсан 1,5 килограмм алтыг илрүүлэн саатууллаа. Ийнхүү энэ заставын хамт олон 79 жилийн баярын ойдоо бэлэг барилаа. Гэмт этгээдүүд энэ их хэмжээний алтыг ачааны вагонд нуусан байжээ.
”Мобиком” 10 сая төгрөгөөр торгуулж, хэрэглэгчдийнхээ итгэлийг алдлаа
2012-09-15 10:01:01 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйМобиком корпорацийн санаачилж гаргаж ирсэн хосоор хожье уриатай мобилотто сугалааны 3 дахь удаагийн азтан шалгаруулах ажиллагаа будлиантай болсон байж болзошгүй мэдээлэл цацагдаж, хэсэгтээ л сенсаац тарьсан. Гэвч тус компанийхан өөрсдийгөө энэ асуудлаас цэвэрхэн авч гарсан хэдий ч, тэдний үйл ажиллагааг хянаж байх үүрэгтэй ШӨХТГ-аас энэ хэргийг шалгаж үзээд тус компанид 10 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ. Тус компани МҮОНРТ- тэй 2012 оны 8-р сарын 5-ний өдөр гэрээ байгуулж, Мобилотто сугалааны 5 удаагийн тохирлын шалгаруулалтыг 8-р сарын 27-ны өдрөөс 9-р сарын 24-ний өдөр хүртэл Даваа гариг бүрийн 21 цагаас шууд дамжуулан явуулахаар тохиролцсон байна. Гэтэл 3 дахь удаагийн тохирол явагдах 2012 оны 9-р сарын 10-ний өдөр МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгийн студийн боломжоос шалтгаалан тухай өдрийн 13 цагт бичлэг хийж, орой нь 21 цагт эфирт цацсан байна. Ингэхдээ эфирт ШУУД гэсэн бичиг тавиагүй хэдий ч шалгаруулалтыг урьдчилан явуулаад бичлэгээ одоо телевизээр дамжуулж байгаа талаараа телевиз үзэгчид, хэрэглэгчдэд ямар нэг тайлбар, мэдээлэл өгөлгүй цацсан тул хэрэглэгчдэд энэхүү шалгаруулалт студид шууд явагдаж байна гэсэн төөрөгдөлд хүргэсэн хэмээн тогтоосон байна. Тиймээс ШӨХТГ-аас Мобиком корпорацийг үзэгчдийг төөрөгдүүлсэн хэмээн үзэж 10 сая төгрөгийн торгууль ноогдуулахаар шийдвэрлэсэн гэнэ. МҮОНРТ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Мобиком корпораци ХХК энэ удаагийн тохирлын шалгаруулалтыг явуулахдаа товлосон цагаасаа өмнө уг шалгаруулалтыг телевизэд явуулж, бичлэг хийлгээд, уг бичлэгээ товлосон цагтаа ямар нэг тайлбаргүйгээр МҮОНТ-ээр орон даяар дамжуулсан нь ийм байдал үүсэхэд хүргэсэн байна. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан зарим мэдээлэлд дурьдсан уг сугалааг аль нэг хүнд өгөхөөр урьдчилан тохирч, зориуд хуурамчаар зохион байгуулсан гэх зөрчил гаргаагүй хэмээн дүгнэжээ. Мобиком корпорацийг Өрсөлдөөний тухай хуулийн12.1.2-д заасан аж ахуй эрхлэгч өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөглүүлэх-ийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэж, мөн хуулийн 27.1.3-т заасны дагуу ийнхүү торгууль ноогдуулжээ.
Өнгөрөгч ням гараг буюу 2012 оны 09-р сарын 09-ний өдрийн 14,00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор Баяндалай сумдын заагт нутаглаж байсан малчин айлын гэрийг согтуу жолооч дайрч тус гэрт байсан долоон хүний 4 нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тухайн хэргийг үйлдсэн этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас уг хэргийг үйлдсэн бөгөөд сэжигтнийг аймгийн цагдаагийн газрынхан саатуулан баривчилж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа талаар холбогдох албаныхан даваа гарагт мэдээлж байсан. Ер нь хамгийн амар амгалан байх газар бол хөдөө тэр дундаа малчин айл байдаг байлаа, гэтэл энд тэндэхийн уурхайн нэр барьж орон нутгаар жип унан согтуугаар чөлөөтэй сэлгүүцэх болсон зарим этгээдээс болон гэртээ ч аюулгүй байх боломжгүй болсны нэг тод жишээ энэ бизээ. Тухайн гэрт байсан долоон хүний 4-нь газар дээрээ нас барсан бөгөөд хохирогчид 10 настай хүү, 32-36 насны гурван эмэгтэй байсан юм. Амьд үлдсэн 3-н хүний биеийн байдал ч муу байгаа юм байна. Тодруулж хэлбэл нэг хүн толгойдоо хүнд гэмтэл авсан, нэг хүний хөл хугарсан, мөн нэг хүн нь гартаа хүнд гэмтэл авсан боловч өнөөдрийн байдлаар эмчийн хяналтанд орж нарийн шинжилгээнд хамрагдаагүй байсаар байгаад энэ хэргийн мөрдөн байцаах явц ямар байгаа талаар сурвалжлах сэдэл төрсөн юм. Мөн энэ хэрэг гарсан өдөр буюу өнгөрөгч ням гарагаас хойш бүтэн 4 хоноод байхад согтуу этгээдийн унаж явсан 72-81 УНИ улсын дугаартай цэнхэр өнгийн Land rover машиныг хэргийн газраас аваагүй байгаагаас гадна талийгаачдийн ар гэрийнхэнд өнөөг хүртэл уг этгээдийг хаанахын хэн болох, хэдэн настай, хаана ямар ажил хийдэг гээд наад захын мэдээллийг цагдаагийнхан өгөөгүй байна гэсэн мэдээлэл ч бидэнд ирээд байгаа. Харин бидний олж авсан мэдээллээр уг согтуугаар машин жолоодож 4 хүний амь нас хөнөөсөн этгээдийг Бумбаашийн Алтангэрэл гэдэг бөгөөд Улаанбаатар хотод оршин суудаг 1978 онд төрсөн, одоогоор Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт уурхайн хайгуулын ажил эрхэлж байгаа Terra energy гэх компанийн туслан гүйцэтгэгч Polaris компанид хүн машин аль аль нь бүртгэлтэй байдаг зэрэг мэдээллүүдийг эх сурвалжууд өгөөд байгаа юм. Энэ талаар Terra energy компанnaн төслийн менежер Цэнгэл гэх хүн Бид судалсан тэгэхэд наад хүн машин 2 хоёуулаа манай компанийн туслан гүйцэтгэгч Polaris гэх компанид бүртгэлтэй байдаг бүх хариуцлагыг тухайн компани 100 хувь хүлээх ёстой гэсэн хариултыг бидэнд өгсөн юмаа Мөн үүний дараагаар бид тухайн хэргийг мөрдөн шалгаж байгаа аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчтай холбогдон тодорхой мэдээлэл авах гэсэн боловч цагдаагийн ерөнхий газраас зөвшөөрөл авч байж мэдээлэл өгнө одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн хариултыг өгсөн юм. Энэ хэргийн талаарх мэдээлэл даваа гарагийн өдөр Zaluu.com сайтад тавигдсан хэдий ч хорь орчим минутийн дараа алга болсон, төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр яагаад энэ талаар нэг ч сэрэмжлүүлэг, уучлалт гуйсан мэдээлэл цацагдахгүй байгаа зэрэгт хариулт өгөх үүднээс мөрдөн шалгах явц ямар байгаа буруутан ямар хүн болох зэргийг сурвалжлахыг зорьсон юм. Харамсалтай нь энэ удаад холбогдох албаныхан ямар нэгэн тодорхой мэдээлэл өгсөнгүй хэдий ч бид энэ талаарх мэдээллийг цаашид эрэн сурвалжлах болно.
Олзлогдсон цэргүүдийн эрхтэнг амьдаар нь сугалдаг байсан нь батлагдлаа
2012-09-14 10:50:03 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйӨмнө нь дэлхийн хэвлэлээр олзлогдсон цэргийн эрхтэнг сугалж өөр хүмүүс шилжүүлэн суулгадаг байсан аймшигт мэдээлэл гарч байсан ч төдийлөн нотолгоогүй байсан учир энэ тухай шуугиан хэсэгтээ намжсан билээ. Харин саяхан Косовогийн чөлөөлөх армид дайчин байсан эр мэдүүлэг өгөхөөр шийдвэрлэжээ. Тэрбээр тус армид хамтран зүтгэж байсан бөгөөд олзны цэргүүдийг хэрхэн тамлаж амьдаар нь эд эрхтэнг нь сугалж авдаг байсан талаар баримттай ярьсан бөгөөд өөрөө ч уг бузар үйлдэлд оролцдог байжээ. Гэрч хуванцар хүүхэлдэй дээр эрхтэн суглан авахыг сургуулилсан гэж Сербийн Вечерние новости сонин мэдээлжээ. Түүний хэлснээр нэг хүнийг ухаан алдаагүй байх үед зүрхийг нь суглан авсан гэнэ. Сербийн эрх баригчид баттай эх сурвалж олсондоо олзуурхаж байгаа тухайгаа мэдээлжээ. Одоо гэрч этгээд Сербид хамгаалалд байгаа юм. Удахгүй түүний мэдүүлгийг хуучин Югославын хэрэг шуун таслах Олон улсын шүүхэнд шилжүүлэхээр болжээ. Энэхүү хүний ёсноос гажууд үйлдэл Косовогийн мөргөлдөөний үеэр гарч байсан бөгөөд авсан эрхтнүүдээ хууль бусаар наймаалдаг байсан нь тогтоогджээ. Мөн Европын зөвлөлийн ассамблейн гишүүн Дик Мартийн 2010 онд нийтлүүлсэн илтгэлд эдгээр гэмт хэргийн тухай өгүүлжээ. Түүнээс хоёр жилийн өмнө Гаагийн шүүхийн прокурор асан Карла дель Понтын ном хэвлэгдэн гарсан билээ. Уг номонд 1999 онд косовогийн 300 серб, цыган болон бусад улсын иргэнийг хулгайлсан тухай номонд өгүүлсэн байдаг байна. Д.Баяр
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй