Ер бусын хараа булаам этгээд хачин тэмээ шалгаруулах тэмцээн Энэтхэг, Пакистан, Дундад Азийн орнуудад улам л нэр хүндийг олж хүрээгээ тэлсээр байна. Эдгээр орнуудад тэмээ нь уналга ачлагад гол тээврийн хэрэгсэл болон ашиглагдахаас гадна гангараа болдог байна. Яг л Мерседес Бенз, Вольксваген, Тоёото шиг. Bikaner Camel Festival хэмээх уг тэмцээнд оролцогчид сүргээсээ сорчлон авч ирсэн тэмээнийхээ үс ноосыг засч, угалз хээгээр будан гоёж өрсөлддөг байна. Хамгийн сонирхолтой нь тэмээгээ энэ тэмцээнд оролцуулахын тулд эзэн нь гурван жил орчим хичээнгүйлэн ажиллах хэрэгтэй болдог гэнэ. Учир нь эхний хоёр жил тэмээнийхээ ноосыг ургуулна. Харин үлдсэн хугацаанд хээ угалз гарган засч, буддаг ажээ. WORD.MN О.Одсар
Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг наадмыг нээлтийг хариуцна
2012-06-06 09:41:50 Нийтлэгдсэн: УрлагИх Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг ажиллахаар боллоо. Туслах найруулагчаар нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Гансүх ажиллах юм байна. Харин төрийн хүндэтгэлийн концертын найруулагчаар УДБЭЧ-ын Д.Ганболд, Г.Цоггэрэл, туслах найруулагчаар Л.Болд нар ажиллахаар боллоо. Тэгвэл Улаанбаатарын үдэш цэнгүүний найруулагчаар н.Одгэрэл томилогджээ.
Дуучин Мадонна Францын шүүхэд дуудагдаж магадгүй байна. Түүнийг Францын хэт барууны Үндэсний Фронт нам шүүхэд өгнө хэмээн мэдэгдээд байгаа юм. Учир нь, Мадонна Израильд хийсэн аялан тоглолтынхоо үеэр тус намын дарга Мишель Ле Пений зургийг ашиглажээ. Ашиглахдаа тайзны ард зассан дэлгэцээр зургийн слайд шоу үзүүлэхдээ Ле Пений духан дээр нацистуудын хас тэмдгийг наасан байдалтай харуулсан аж. Францын Үндэсний Фронт намын гишүүд арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй, үндсэрхэг гэгддэг ч намын даргыг нь нацистуудын бэлгэ тэмдэг болсон хас тэмдгээр гоёсонд маш их бухимджээ. Хэрэв түүнийг дараагийнхаа тоглолтод дээрх зургаа ашиглах юм бол шүүхэд өгнө гэдгээ хатуу мэдэгдлээ. Дуучин Мадонна дэлхий тойрсон аялан тоглолтоо Израилиас эхэлсэн бөгөөд ирэх сарын 14 буюу Бастилийн өдрөөр Францад тоглолтоо хийх юм.
АНУ-ын Роуд Айланд мужийн 20 настай хийлч бүсгүй Оливиа Кулпо улсынхаа тэргүүн миссээр өргөмжлөгдлөө. Лас Вегасын Planet Hollywood Resort Casino д болсон АНУ-ын Miss Universe тэмцээнд тэрээр улсынхаа бусад 50 мужаас шалгаран ирсэн гоо бүсгүйтэй өрсөлдсөн юм. Миссийн титэм хүртэхэд хамгийн чухал шалгуур болох асуултын шатанд түүнд нэлээд яггүй асуулт таарсан байна. Эрэгтэй болж төрсөн ч хүйсээ солиулж эмэгтэй болсон хүн миссийн тэмцээнд түрүүлэх нь шударга явдал уу гэсэн асуултад Оливиа Кулпо хариулахдаа үүнийг шударга гэж үздэгээ хэлсэн байна. Саяхан Канадад болсон Miss Universe тэмцээний үеэр гарсан шуугианаас үүдэн ийм асуулт зохион байгуулагчдын зүгээс тавьжээ. Канадын Miss Universe тэмцээнд хүйсээ солиулсан трансжендер бүсгүй оролцсон нь дээрх асуултыг олон нийтийн дунд тавьж, шуугиан дэгдээсэн ч зохион байгуулагчдын зүгээс трансжендер бүсгүйн миссийн тэмцээнд оролцох эрхийг хязгаарлах ёсгүй гэж үзсэн юм. АНУ-ын шинэхэн миссээр тодорсон Оливиа Кулпо энэ оны эцсээр болох Miss Universe-ий 66 дахь тэмцээнд улсаа төлөөлөн дэлхийн гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх юм.
Рене Зеллвегер - Карьер бол турах арга Брижит Жонсын өдрийн тэмдэглэл киноны гол дүрд тоглохын тулд Рене Зеллвегер 10 кг таргалах ёстой болсон юм. Кино Ренег олон улсын хэмжээнд нэрд гаргаж, түүнийг загварын сэтгүүл, дээдсийн арга хэмжээнд урьж эхлэх үед тэрбээр илүүдэл жиндээ дайн зарлажээ. Аткинсон эмчийн санал болгосон хоолны дэглэмийг сахиснаар Рене ялсан юм. Тэрбээр нүүрстөрөгчөөс татгалзаж, туна загас, цацагт хяруулын мах, ногоогоор хооллож эхэлсэн аж. Элсэн чихэр, гурилан бүтээгдэхүүн, согтууруулах ундааг хоолныхоо цэснээс хасаж, идсэн бүхнээ грейпфрутийн шүүсээр даруулж байлаа. Ажилдаа дуртай, түүнээсээ кайф авч чадаж байгаа хэн боловч амжилтад хүрнэ. Хэний ч өмнө бардам алхаж, хүссэн даашинзаа өмсөж чадахад хүргэсэн гол нууц маань хоолны дэглэм биш карьер маань юм. Өөрөөр хэлбэл, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө шаргуу зүтгэснээрээ л илүүдэл жингээ хаяж чадсан хэмээн өдгөө 43 настай Рене ярьж байна. Бритни Спирс Сэтгэлээ эмчил 2007 он бол Бритни Спирсийн амьдралын хүнд мөчүүдийн нэг байсан юм. Хайртай эгчээсээ хагацаж, эх байх эрхээ хасуулан, сэтгэл санааны хямралд орж, эцэстээ эмнэлэгт хэвтсэн билээ. Тэрбээр үсээ хусаж, дуулиан дэгдээж, өөрийгөө гаргуунд нь хаяж, мэдээж жин нэмсэн. Гэсэн ч 2009 онд Бритни Жейсон Трэвиктэй танилцсанаар карьер, нэр алдар, гоолиг биеэ эргүүлэн авчирчээ. Хамгийн гол нь өөрийгөө хайрлаж сурах. Хайрлуулж, хайрлаж, сэтгэлээ эмчилж чадсаныхаа дүнд өнгөрснийг мартаж, илүүдэл жингээсээ салсан хэмээн Бритни ярьсан юм. Урьдын галбираа эргүүлэн авчрахын тулд Бритни шоколад, шарсан төмс, хийжүүлсэн ундаа, түргэн хоолноос бүрмөсөн татгалзжээ. Түүгээр ч зогсохгүй давс хэрэглэхээ больж, оройн найман цагаас хойш юм идэхийг өөртөө хориглосон аж. Хоолны дэглэм сахихын зэрэгцээ Бритни бүжиглэж, дасгал хийсний хүчинд богино хугацаанд 18 кг хаясан гэнэ. Кейт Уинслетийг хүүхэд нь аварчээ Тэр хэзээ ч туранхай байгаагүй. Ахлах сургуульд байхдаа Кейт Уинслет 160 см өндөр, 80 кг жинтэй байжээ. Үеийнхэндээ бүдүүн хэмээн дуудуулж байсан ч тэрбээр орчин үеийн кино урлагийн оддын нэг болж чадсан билээ. Кейт хоолны дэглэм олон удаа барьж, ходоодоо өвтгөж, бүр ухаан алдаж байсан удаатай. Алдарт Титаник дэлгэцэнд гарсны дараа буюу 1999 онд Кейт найруулагч Жим Триплтонтой танилцан гэрлэж, охинтой болсон. Төрснийхөө дараа тэрбээр Facial Analysis хэмээх хоолны дэглэм сахижээ. Буцалсан усанд дэвтээсэн овьёосноос өглөөг эхэлдэг Кейт өдрийн хоолондоо гурвалжин будаа, загас, шинэ ногоо, алим иддэг болсон байна. Түүнээс гадна байгалийн антиоксидант гэгддэг розмаринаар хоолоо амталж заншсаны хүчинд тэрбээр 25 кг турсан аж. Охиноо төрүүлээгүй бол илүүдэл жинтэйгээ эвлэрээд, эсвэл хоолоо сойж, эрүүл мэндээ сүйтгэсээр л байх байсан биз. Зөв хооллож, жингээ барьж, өөртөө болоод өрөөлд санаа тавьж амьдрах ёстойг охин маань л надад сургасан гэж Кейт өгүүлсэн.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй