СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр иргэдийг залилж байна
2019-11-25 09:42:14 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйСүүлийн үед гадаад улс орнууд тухайлбал, БНСУ, Япон, АНУ, БНУУ, БНПУ, БНЧУ болон бусад орнуудад хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, мөнгө авах залилангийн шинжтэй үйлдлүүд гарч байгаа тул Та бүхэнд дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өнөөдрийн байдлаар БНСУ, Япон улсад албан ёсоор иргэдийг хөдөлмөр эрхлэхэд зуучилж байгаа болно. ИнгэхдээБНСУ-дажиллах хүч илгээх ажлыг Монголын талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, БНСУ-ын талаас тус улсын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар хариуцан зохион байгуулдаг бөгөөдхувь хүн, аж ахуйн нэгж байгууллага хийдэггүйгэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Япон улсынхувьд 2017 онд байгуулсан Ур чадвартай, техникийн дадлагажигч илгээх асуудлаархи санамж бичиг, 2019 онд байгуулсан Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг-ийг байгуулсан. Санамж бичгүүдийн хүрээндур чадвартай ажилтан/үндсэн ажилтан/ болонур чадварын дадлагажигчилгээх хоёр тогтолцоо зэрэг хэрэгжиж байна. Ур чадварын дадлагажигч илгээх үйл ажиллагаагХөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар дамжуулан зохион байгуулдаг бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий зуучлагч байгууллага иргэнийг Японд хүлээж авах компанийн ярилцлагад оруулж, болзол хангаж чадвал эрүүл мэндийн үзлэгт хамруулж тэнцсэн тохиолдолд Японы талаас оршин суух зөвшөөрлийг тухайн компани авч ирүүлнэ. Үүний дараа Японы ЭСЯ-наас виз хүснэ. Энэ олон шатны ажил зуучлагч байгууллагаас бүрэн хамаардаг. Тиймээс иргэдэд ХНХЯ-наас олгосон зуучлах зөвшөөрлийн гэрчилгээг үзүүлж, манай хэлний сургалтад хамрагдаж, зуучлалын хураамж, барьцаа төлбөр төлчихвөл шууд явуулна хэмээн амлах, сурталчлах нь бодит байдалтай нийцэхгүй байгаа юм. Ур чадвартай ажилтан илгээх үйл ажиллагаагЯпон улстай байгуулсан Санамж бичгийн дагуу зөвхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяаХөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газархариуцан гүйцэтгэх тул энэ үйл ажиллагаанд иргэн, япон хэлний сургалтын төвүүд, яамнаас ур чадварын дадлагажигч илгээх тусгай зөвшөөрөл авсан газрууд болон бусад байгууллагууд оролцохгүй болохыг онцгой анхааруулж байна. Сүүлийн үед иргэн, байгууллага, хэлний сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг газруудЯпонд үндсэн ажилтнаар зуучилнагэх зар мэдээллийг олон нийтийн сүлжээ, цахим хэрэгслээр өргөн хүрээтэй зарлаж, үүндээ орон нутагт төрийн байгууллагуудыг татан оролцуулах байдал гарч болзошгүй байгаа тул Та бүхэнд энэ мэдээллийг хүргэн сэрэмжлүүлж байгаа юм. Мөн тус яамнаас АНУ, Чех, Унгар, Польш болон бусад оронд Монгол Улсын иргэдийг хөдөлмөр эрхлэхэд зуучлах зөвшөөрөл авсан байгуулага байхгүй болохыг мэдэгдье. Хэрэв зуучлалын үйл ажиллагаа, зуучлалын хураамж, барьцаа төлбөртэй холбоотой санал, гомдол үүсвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, цагдаа, хууль хяналтын байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна. ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зохион байгуулна
2019-11-22 10:32:59 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйУИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сан хамтран энэ сарын 25-наас ирэх сарын 10-ны өдрүүдэд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян-г зохион байгуулахаар болжээ. Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэдэг байна. Монгол улсын хувьд төрийн бус байгууллагын санаачилгаар 1998 оноос эхлэн тус аяныг зохион байгуулж эхэлжээ. Энэ жилийн хувьд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 22 дахь жилдээ Ойлгоё хүндэлье-Гэр бүлийнхээ төлөө уриан дор зохион байгуулах аж. Аяны хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулах Цагаан туузтаны хөдөлгөөн-д байгууллагаараа нэгдэж, ажилтан албан хаагчдад жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдээ мэдээллийг хүргэх юм байна. Мөн ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийнhttps://www.facebook.com/MongolianPolice/пэйж хуудсанд нийтлэгдэж, аяны хүрээнд бүтээсэн богино хэмжээний видео, шторк, постерыг хуваалцаж, орон нутгийн мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээж ажиллах аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны шалгалтыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалтанд 8891 иргэн оролцохоор бүртгүүлсний 7616 иргэн шалгалтанд орсон байна. Үүнээс 1588 иргэн эхний шалгалтанд тэнцсэн байна. Харин өнөөдөр Монгол хэл, бичгийн шалгалтыг зохион байгуулж байна. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан Шалгалтанд орж байгаа иргэдийн тооноос харахад иргэд залуучууд маань төрийн албанд орж ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна. Иргэдийн зүгээс анхаарах зүйл их байна. Ерөнхий суурь мэдлэгээ баталгаажуулах үүднээс шалгалт өгч байгаа учраас түүхээсээ эхлээд монгол хэл бичгээ сайн мэддэг байх хэрэгтэй. Өнөөдөр Монгол хэл бичгийн шалгалт явж байна. 180 гаруй иргэдээс 160 хүн тэнцэх жишээний сайн өгч байна гэлээ. Монгол хэл, бичгийн шалгалтанд 20 ба түүнээс дээш оноо авч дараагийн шалгалтанд орох эрхтэй болно. Төрийн албаны шалгалтанд тэнцсэн иргэд гурван жилийн хугацаатай нөөцөд бүртгэгдэх аж. Ингээд шалгалтанд оролцсон иргэдийн сэтгэгдлийг хүргэе. Баянзүрх дүүргийн иргэн н.Хонгорзул Ерөнхий шалгалтаа давчуул Монгол хэл бичгийн шалгалт амархан байлаа. Шалгалтын зохион байгуулалт сайн байна. Гол нь төрийн албаны зөвлөлийн номноос ирж байгаа нь их дэм боллоо. Миний хувьд 3 сар бэлтгэсэн гэлээ. Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Галжидмаа Монгол хэл бичгийн шалгалт тэр чигээрээ номноос ирж байна. Ерөнхий шалгалтын хувьд холимог ирсэн. Тэнцээд гараад ирлээ. Та бүхэндээ баярлалаа гэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Чингис хаан” банк ЭМД-ын мөнгөнөөс хахууль өгснийг АТГ тогтоожээ
2019-11-18 10:10:39 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйНайдваргүй банкуудад иргэдийн НД-ын мөнгийг байршуулснаас эхнээсээ дампуурч иргэдийн нуруун дээр ачаа болон ирж байгаа. Нийгмийн даатгалын энэхүү алдагдлыг нөхөхийн тулд хураамжийг 2 хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргаснаар МҮЭХ болон иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Гэтэл ЭМД-ийн Ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягийг АТГ өнгөрсөн есдүгээр сард саатуулан баривчилж шалгаад Чингис хаан банкинд байршуулсан ЭМД-ын сангийн чөлөөт үлдэгдлээс хүү илүү бодуулж, энэ оны зургадугаар сараас есдүгээр сарын хоорондох 3 сарын хугацаанд 86 сая төгрөгийн хахууль авсныг нь тогтоон Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар тооцоод байгааг бид мэдээлсэн. Түүнтэй хамт Чингис хаан банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж болон Чингис хаан банкийг хамтад нь яллагдагчаар татсан байна. Учир нь : Эрүүгийн хуулийн 22.5-3 дахь хэсэгт зааснаар Хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж, нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ хэмээн заасныг үндэслэн ЧИНГИС ХААН банкийг яллагдагчаар татжээ.Шүүх хэргийг дээрх зүйл заалтаар ялласан тохиолдолд ЧИНГИС ХААН банкны тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасахаас өөр аргагүйг эх сурвалжууд хэлж байна. ЧИНГИС ХААН банк нь анх 2001 онд ОХУ-ын хөрөнгө оруулалттай байгуулагдаж байсан. Тухайн үедээ оросын мафийн мөнгийг угаадаг хэмээн хардагддаг, тодорхой бус, олон нийтэд нээлттэй бус үйл ажиллагаатай байсан юм. Сүүлд 2015 оноос 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай банк болсон бөгөөд Нүүдэлчин группийнхэн буюу Шүхэрт хэмээх банкирын хүүхдүүд дийлэнхи хувийг нь эзэмшдэг байсан. Өнөөдрийг хүртэл хувьцаа эзэмшигчид нь хоёронтоо өөрчлөгдсөн гэх мэдээлэл байна. Ямартай ч чимээгүй үйл ажиллагаа явуулдаг Чингис хаан банкинд байршиж байсан ЭМД-ийн сангийн хэдэн тэрбум төгрөгийг хүүлсэн авилгын хэрэг ЭМДЕГ болон Чингис хаан банкны удирдлагуудаас гадна хувьцаа эзэмшигч улс төр, бизнесийн нэр нөлөө бүхий нууц ноёнтнуудын бас нэг сүлжээ ил болж эхлэх бололтой. Тэдний нэг нь Нью стандарт финанс ХХК . Чингис хаан банкны гол хувьцаа эзэмшигч болох тус компанийн дансаар хуулийн этгээдэд давуу байдал бий болгосныхоо төлөө гүйлгээ хийж байсан нь тогтоогдоод байгаа юм.Нью стандарт финанс гэж хэний компани вэ?Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллээс үзвэл энэ компани 3 хувьцаа эзэмшигчтэйг дээрх баримтаас харж болохоор байна. Хувьцаа эзэмшигч Дашцэрэнгийн Батаа, Шүхэртийн Бүтэд, Цэдэн-Ишийн Баярсайхан гэж хэн бэ? Д.Эрдэнэ
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэнг хүлээн авч уулзлаа
2019-11-14 09:52:12 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйЭрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэнг хүлээн авч уулзав. Уулзалтын хүрээнд эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Ноён Элчин Сайд Австрали, Монгол хоёр улс нь уул уурхайн салбарт хамтын ажиллагаатай, дэлхийн зах зээл дээр нүүрсний салбарт өрсөлдөхүйц гэдгийг онцлоод цаашдаа нүүрсний эрчим хүчийг дангаар нь бус сэргээгдэх эрчим хүчтэй хослуулан хөгжүүлэх нь зүйтэй талаар тэмдэглэв. Мөн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагыг дурдаж, байгалийн хий, нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр арвин туршлагатай улсын хувьд энэ чиглэлээр хамтарч ажиллах боломжтойг онцоллоо. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн шинээр томилогдсон Элчин сайд Дэйв Воусэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ хоёр орны найрсаг харилцаа, ялангуяа эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тодотгов. Манай улсын хувьд зөвхөн уул, уурхайн салбар бус хөдөө аж ахуйн салбарын хөгжил тэргүүлэх зэргийн ач холбогдолтой гэдгийг Сайд онцолж, Монгол Улсын эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй бодлого, дунд хугацааны хөтөлбөр, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын ажлын тухай товч танилцууллаа. Уулзалтаар өмнийн бүс болон Оюутолгой, Тавантолгой зэрэг уул уурхайн томоохон орд газрын эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилго бүхий Тавантолгой дулааны цахилгаан станц-ын талаар ярилцав. Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу Рио Тинто компани тус станцыг 2023 он гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөх ажил саатах ёсгүйг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн онцолсон. Элчин Сайдын яамны зүгээс шаардагдах арга хэмжээг авч ажиллан, дэмжлэг үзүүлнэ гэдгээ ноён Дэйв Воусэн илэрхийллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй